Breaking News

Autocad 2011

Эргэн тойрондоо байгаа бүх зүйлийг та энэ хүчирхэг, уян хатан дизайны програмын тусламжтай дүрсэлж, дизайн гаргаж чадна. AutoCAD дизайн ба бичиг баримт боловсруулах програм нь дэлхийн шилдэг 2D, 3D CAD програм юм.
Баримт бичиг хурдан боловсруулах, төсөөлөл, сэтгэмжээ илэрхийлэх хязгааргүй боломжтой төдийгүй 3 хэмжээсээр илэрхийлж болно. Мянга мянган нэмэлтүүд нь AutoCAD програмыг маш уян хатан, таны зорилгод төгс ниицэхүйц болгосон.

Бичиг баримт хурдан боловсруулах

Хуудас цэгцпэгч. AutoCAD Sheet  Set  Manager нь таны зургийн хуудсуудыг цэгцэлж, хэвлэхэд хэмжээг бууруулах, харагдах байдлыг автоматаар үүсгэх, гарчгийн хүснэгтэнд хуудасны мэдээллийг холбож харуулах, дардас буулгах, бусад хуудаснууд дээр хийгдэх ажлуудыг хийхэд тань таатай орчинг бурдүүлж өгнө.
Парамерт дүрслэл. Параметрт дүрслэлийн тусламжтай загвар гаргах хугацааг эрс багасгана. Объектуудын хоорондын байнгын хамаарал (relationship) үүсгэснээр параллель шугам параллель хэвээрээ үлдэж, нэг төстэй тойргууд бүгд тойргийн төвөө хэвээр хадгалсаар байна.
Динамик блок. Хугацаа хэмнэж дурслэлээ стандартжуул."Динаммк блок"-ийн тусламжтай давтагдсан стандарт элементүүдийг дахин зурах шаардлагагүй юм. Ингэснээр ажиллах явцдаа та нүсэр блокуудын санг багасгаж болно. "Динамик блок"нь бие даасан засварлах боломжтой геометр блокуудыг үүсгэж хадгалж дахин ашиглах боломжтой,
Үр ашигтай хэрэглэгчийн интерфейс. Хэд хэдэн файлтай зэрэг ажиллахад одоо төвөггүй боллоо. Quick View онцлог нь файлын нэрийн дэргэд жижигруүлсэн зургийг харуулах тул та нээх файлаа харж байгаад хэрэгтэйгээ  сонгож нээх боломжтой.
Загвараа харуулах, илгээх
PDF ашигпах. Хийсэн загвараа бусдад илгээх, дахин ашиглахад өмнөхөөсөө харьцангуй хялбар боллоо. AutoCAD програмаасаа шууд PDF файл руу хөрвүүлж хадгалах буюу PDF файлаа хавсаргаж хадгалах боломжтой.
DWG. Файлаа нууцалж хадгалах ба зөвхөн тодорхой хүн уншиж чадахаар нууцалж болно. Autodesk-ийн DWG технологи нь хийсэн загвараа зөв хадгалах, бусдад хэрэглуүлэх жинхэнэ бөгөед хамгийн зөв арга зам юм.
Autodesk Impression 3 (Зөвхөн Autodesk Subscription хэрэглэгчдэд}. Хийсэн загварынхаа үзүүлэнг гар зурган хэлбэрээр харуулахад зориулагдсан. Autodesk81 Impression програм нь илтгэлд оруулах графикийг таны DWG болон DWF™ файлуудаас шууд гаргаж өгнө. Фото зураг мэт бодитоор харуулах. Хамгийн суүлийн үеийн render-ийн технологийн тусламжтай та гайхалтай загварыг маш бага хугацаанд гаргаж чадна. Гүйлгэгч хэрэгсэл нь цаг ба render -ийн чанарын хоорондох ялгааг графикаар харуулдаг.
Санаагаа илэрхийлэх
Чөлөөт загеар. Та төсөөлж байгаа ямар ч хэлбэрээ чөлөөтэй илэрхийлж болно. Гадаргуу татах, ирмэг зах, нийлмэл дүрсний орой, мөлгөр гадаргуу нэмэх, зэрэг олон үйлдлийг хялбархан хийж болдог.
Визуалчлэл. Та төсөөллөө өмнө хэзээ ч байгаагүйгээр визуал байдлаар гаргаж чадна,
300 гаруй материал, фотометр гэрэлтүүлэг тавих, дэлгэцийг хянаж илүү оновчтой, фото зураг мэт бодитоор илэрхийлж чадна. 3D Navigation(Hwnooflnoro). Товч дарах төдийд загваруудын дундуур алхах буюу нисч болно. Ямар нэг цул зүйл юм уу загварын гадаргыг Autodesk® ViewCube® жолоодлогын хэрэгслийн тусламжтай түргэн эргүүлж, чиглүүлж, эсвэл Autodesk* SteeringWheels® хэрэгслийн тусламжтай томруулж жижигрүүлж, төвд байрлуулж болно.
Хүссэнээрээ тохируулах
Програмчлалын интерфейс. Та бүтээмжээ дээшлүүлэхийн тулд програмчлалын уян хатан платформын давуу талыг ашиглаарай. Өгөгдлийн сангийн бүтэц, график систем, дан командын тодорхойлолт руу шууд хандаж тусгай загвар гаргаж, зөвхөн өөрийн хэрэгцээнд тохирсон програмаа бичиж болно.
Action Recorder. Цаг хэмнэж бүтээмжээ дээшлүүлэхийн тулд давтагдаж байгаа үйлдлүүдийг CAD manager ашиглахгүйгээр автоматжуулж болдог. Та одоо хийж байгаа үйлдлийнхээ бичлэг хийж, текст зурвас оруулж, хэрэглэгчийн оролтыг асууж, дараа нь бичсэн макрогоо нээж тоглуулж болно.
Autodesk Partner бүтээгдэхүүнүүд ба үйлчилгээ. Та дэлхий даяар тархсан Autodesk-ийн партнерийн програмуудыг мянга мянгаар нь авч ашиглаж болно. Тэдгээр партнерууд маш өргөн хүрээний бүрэн интегралчлагдсан, харилцан ажиллагаатай шийдлүүдийг таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийг сайжруулахад зориулан санал болгож байна.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *