Overclocking гэж юу вэ?

 

Overclocking гэж юу вэ?

Overclock бол компьютер сонирхогчдын хайртай ажлуудын нэг юм. Энэ нь компьютерийн ямар ч нэмэлт зардал гаргалгүйгээр илүү өндөр хурд, бүтээмжтэй болгох боломжийн бий болгодог. Гэхдээ буруу хийвэл аюултай. Overclokc хийхэд зөвхөн хариуцлага цаг хугацаа л хэрэг болно.

CPU, RAM гэх мэт төхөөрөмжүүдэд үйлдвэрээс тодорхой хурд буюу давтамжийг таарууж өгсөн байдаг. Үүнийг тусгай програм, драйвер эсвэл BIOS-ын тохиргоогоор нэмэгдүүлж болдог байна. Overclock хийх боломж нь төхөөрөмж загвар болгонд өөр өөр байдаг бөгөөд хэрэглэгч маш анхааралтайгаар бага багаар нэмэгдүүлж хамгийн тохиромжтой хэмжээнд тааруулж болно. Нэг үгээр хэлвэл 200$-ын CPU худалдаж аваад түүндээ Overclock хийж 400-500%, бүр 1000$-ын үнэтэй Extreme ангилалынх нь CPU-тэй яг адил болгох боломж байдаг.Сүүлийн үеийн бараг бүх RAM, CPU, график картуудад overclock хийж болно. Бүр гар утасны чип, CPU-нд хүртэл overclock хийж болдог болсон байх юм.Хэрэв тохирох хэмжээнээс хэтэрхий их болговол халалт их үүсэх, сэнстэй бол дуу чимээ ихтэй болох, бүр шатаж ч болно. Буруу overclock хийх нь компьютерийн хэд хэдэн эд ангийг, эсвэл бүхэлд нь ч "амьсгал хураалгаж" болох учраас хэлээн аюултай, өндөр хариуцлагатай ажил. Иймээс overclock-ийг компьютерийг бүрэн хүчэн чадлаар нь ашигладаг, компьютерийн өндөр мэдлэгтэй хүмүүс хийх нь зүйтэй.Сүүлийн үеийн компьютерийн хүчин чадлын хамгийн ихээр шавхаж байгаа зүйл нь тоглоом л болчихоод байгаа. Тэгэхээр overclock нь тоглоомчдын дуртай ажил нь болдог.

Өмнө нь компьютерийн техник хамгамж үйлдвэрлэгчдээс өөрсдийн бүтээгдэхүүнд overclock хийсэн тохиолдолд баталгаат хугацаа нь хүчингүй болно хэмээн overclock хийхгүй  байхыг анхааруулдаг байсан бол сүүлийн хэдэн жил байдал өөрчилагдсөн. Өндөр ангилалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ASUS, XFX, eVGA гэх мэт фирмүүд бүр бүтээгдэхүүнээ overclock авах боломжоор нь хоорондоо өрсөлдөж, зарим нь сурталчилгаа баннераа энэ төрлөөр гаргадаг болсон гэж хэлж болно.

Фирмүүд бүтээгдэхүүнээ тоглоомчдын сонирхолыг татахуйц, сонин, содон байдлаар хийж, энэ нь ч хэр их overclock орох боломжийг нь харуулдаг. 

Overclock-ийг дагаад түүнд зориулсан тусгай сэнс, хөргөх төхөөрөмж, дээд зэрэглэлийн тэжээлийн блок, кэйс гэх мэт эд ангиуд тусгайлан үйлдвэрлэдэг олон компани бий болсон байна.

Бидний хамгийн их хэрэглэдэг Intel-ийн эх хавтангууд, Intel-ийн чип нь overclock хамгий муу ордог төхөөрөмж байсан бол сүүлийн үед өндөр зэрэглэлийн Intel хавтангуудад overclock-ийн нэлээд хэдэн тохиргоо нэмэгджээ. 
Мөн Intel-ийн сүүлийн үеийн CPU-нүүд Turbo-boost хэмээх автомат overclock хийх функцтэй болсон. Turbo-boost нь CPU-ний цөмийн аль нэг, эсвэл хэдэн цөм нь ажиллах шаардлагагүй үед бусад ажиллаж байгаа цөмүүдийн давтамж автоматаар нэмэгддэг технологи юм. 
AMD-ын CPU-ны хувьд өөрсдийн CPU-ндаа зориулсан AMD Override нэртэй overclock-ийн програмыг гаргасан бол Nvidia болон ATI-ын видео картуудыг өөрсдийнх нь драйвераар дамжуулж эсвэл 3 дагч програм ашиглан overclock хийж болдог. 

Хэрэв та компьютерээ сүүлийн үеийн өндөр үзүүлэлттэй тоглоом тоглох, видео мантаж, засвар хийх, транскодлох гэх мэт төрлөөр ашигладаг, түүнд чинь компьютерийн хурь их чухал байдаг бол Overclock таны зайлшгүй хийж чадах зүйл байх ёстой. Энэ нь таны компьютерт хуучнаасаа илүү их framerate гаргах, илүү өндөр рендерлэх хурдыг бий болгох бөгөөд хэдэн 100 мянган төгрөгийн өртгийг хэмнэх боломжтой гэж хэлж болно.

 

Эх сурвалж: Mouse.mn