Breaking News

Maptek I-Site лазер сканер

Орчин үед техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр маркшейдерийн хэмжилт боловсруулалтын багаж тоног төхөөрөмж, программ хангамжуудыг ашиглан геотехникийн болон геомеханикийн судалгаа, олборлолтын үед хурдан шуурхай мэдээллээр хангах, аваарь ослоос урьдчилан сэргийлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шуурхай оновчтой шийдвэрлэх нь уул уурхайн салбарт тулгамдсан асуудлын нэг юм.

MAPTEK I-SITE XR3 газрын лазер сканнерын онцлог, давуу тал, хэрэглээний талаар танилцуулъя.

Техникийн үзүүлэлт

  • Лазер сканер: секундэнд 1 сая цэг сканнердах лазер сканер
  • Камер: динамик хүрээтэй панорам  147MP өндөр нягтралтай камер,
  • Телескоп: цахилгаан телескоп
  • Хэмжилт хийх зай: 2400м
  • GPS төрөл L1 GPS суурилагдсан
  • Хамгаалалт: IP65 стандартын тоос болон ус, доргилтын хамгаалалттай
  • Ажиллах хэм: - 25 С-ээс +40С буюу цаг агаарын эрс тэс нөхцөлд ажиллах боломжтой
  • Хэвтээ болон босоо тэнхлэгийн дагуу 3600С эргэнэ
  • Хүрээний нарийвчлал 2400м-т 5мм

Онцлог

  • Уурхайн орчинд хүн хүрэх боломжгүй, нурал гулсалт үүссэн обьектыг зураглах бүрэн боломжтой.
  • Автомашинд суурилуулан хэмжилт хийх боломжтой
  • Уурхайн геологи-маркшейдерийн бичиг баримтын иж бүрдлийг стандартын дагуу боловсруулах,
  • Геотехникийн, уурхайн хажуугийн болон дотоод овоолгын тогтворжилтын байнгын хяналт
  • Склад дахь ашигт матмалын, овоолгын эзэлхүүний хэмжээг тодорхойлох,
  • Уурхайн 3-н хэмжээст зураглалыг 5-20 минутанд бэлэн болгох боломжтой
  • Хамгын хол зайд буюу 2400м зайд сканнердэж болох бөгөөд богино хугацаанд их хэмжээний зураглал үйлдэх, уурхайн хэмжилт хийх боломжгүй хүндрэлтэй обьектуудыг зураглах, судалгааны ажлын үр дүнгээр шуурхай, бодит мэдээллийг өгөх боломжийг олгоно.
  • Геологийн хайгуулаас ажлаас эхлэн уулын ашиглалтын бүхий л үе шат, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн хийж дуусах хүртэлх цаг хугацаанд ашиглах боломжтой.
  • Богино хугацаанд хэмжилт боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
  • Олон тооны цэгэн хэмжилт авч, хэмжилтийн анхдагч өгөгдлүүдийг үүсгэнэ.

Хэрэглээ:

  • Газрын хэвлий дэх ашигт малтмалын уул-геометрийн зүй тогтлыг тогтоох,
  • уурхайн доголын хананд дахь давхаргын зузаан-үелэг буюу нарийн нийлмэл бүтцийн зузааныг тодорхойлох,
  • ашигт малтмалын дизъюнктив эвдрэл, шилжилт хөдөлгөөн,
  • овоолгын эзэлхүүн хэмжих,
  • ил уурхайн хажуугийн болон дотоод овоолгын тогтворжилтын байдалд үнэлгээ өгөх, уулын чулуулгийн деформаци, нурал гулсалтын хурдыг абсольют утгаар нь тодорхойлох,
  • инженерийн байгууламжийг /агааржуулалтын хоолой г.м./
  • хэмжих зэрэг лазер сканнерийн тусламжтайгаар хэмжилт боловсруулалт хийж, ил болон далд уурхайд байнгын хяналт мониторинг хийх боломжтой.
  • Ашигт малтмалын олборлолт болон уул уурхайн үйлдвэрлэлээс гадна дараах инженерийн салбарт өргөн хэрэглэх боломжтой юм.
  • Инженерийн болон топогеодезийн зураглал
  • Инженер-геологийн зураглал
  • Инженер-экологийн зураглал
  • Иргэний болон үйлдвэрлэлийн зураглал, барилгын хяналт
  • Ашигт малтмалын склад дахь эзэлхүүн хэмжиж, тодорхойлох
  • Нефть хадгалах байгууламжийн хяналт
  • Өгөгдлүүдийн боловсруулж 3 хэмжээсээр загварчлах

Монгол улсын болон олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа байдал:

  • “Оюу толгой” уурхай нь 2011 оноос эхлэн I-SITE 8400 лазер сканнерыг ил уурхайн хажуу ханын тогтворжилт, нурал гусалт үүсэх эрсдлийг урьдчилан хянах,
  • 2016 оноос I-SITE 8200 лазер сканнерыг Оюу толгойн уурхайн гэрээлэгч “Thiess-Khishig Arvin joint venture” ХХК далд уурхайд геотехникийн иж бүрэн судалгаа хийхэд ашиглаж. Мөн үүнээс гадна уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, аваарь ослоос урьдчилан сэргийлэх гээд олон давуу тал болгон ашиглаж байна.
  • 2017 оноос I-SITE XR 3 CT лазер сканнерыг Эрдэнэт үйлдвэр ХХК

Харин олон улсын түвшинд MAPTEK I-SITE сканнерыг

Rio Tinto Alcan, La Coipa, Oz Mineral Prominent Hill, BHP Billiton Spence зэрэг уурхайнууд нь 3 хэмжээст загварчлалыг бий болгох, уулын үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаандаа өргөнөөр ашигладаг.

АЙ ТИ ЭКСПЕРТС ХХК нь гадны орны туршлагад тулгуурлан Монголын уул уурхайн болон бусад салбарт энэхүү лазер сканерыг хэрэглэх боломж, албан ёсны дагалдан программ хангамжийн хамт худалдан авах нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *