3D принтер зохион бүтээгджээ

 

              Германы эрдэмтэд 3D принтерийн техникийг сайжруулан бүтээхэд дөхөм болох дүрс гаргах шингэн бүхий шилэн савыг зохион бүтээжээ. Германы Фраунхоферийн Их сургуулиас ирсэн судлаачид 3D болон олон фотонтой полимержүүлэлт хэмээн нэрлэсэн техникийг ашиглажээ. Нарийн хийцтэй ямар нэг зүйлийг хэвлэж, шингэн бүхий шилэн савыг нийлүүлэхийн тулд судлаачид маш жижиг цэгүүд дэх молекулыг сэргээх лазер туяаг ашиглан 3D хувьлах технологийг хоёр фотонтой полимержүүлэлттэй холбож өгчээ. Ингэснээр урлагийн юм шиг хэвлэхийн тулд хялгасан функцуудыг уян хатан мөртлөө бат бэх материалаар хийх боломжтой болж байгаа юм. Ийнхүү дүрс гаргаж чадсанаар тэдгээрийг биомолекулуудаар өнгөлж өгснөөр бие нь тэднийг хүлээн авна. “Бид уян болон органик биоматериал бүхий өндөр мэдрэмжтэй анхны загвар дээр үндэслэн үүнийг бүтээж чадсан” гэж Германы Штутгарт хот дахь Үе Хоорондын Инженер буюу Биотехнологийн Фраунхофер Их сургуулийн “BioRap” төслийн удирдагч доктор Гунтер Товар ярьжээ.