Samsung, Apple дахин шүүхийн танхимд

 
Samsung, Apple дахин шүүхийн танхимд

Шинэлэг бараа бүтээгдэхүүнээрээ өрсөлдөгч Samsung, Apple компаниудын зохиогчийн эрхийн маргаан үргэлжилж, дахин шүүхийн танхимд очлоо.

Бие биенээсээ хариу авах маягаар ээлжлэн шүүхдэлцэж буй дээрх хоёр компанийн цусгүй дайн хэрхэн төгсөх нь хүн бүрийн сонирхлыг татаж байна.

Apple компанийн хуульчид Австралийн Сидней хотод ирж, Samsung-ийн Galaxy Tab бүтээгэдхүүн Apple-ын touchscreen патентыг хуулбарласан хэмээн зарга үүсгэж, тус улсад зарахыг хориглох хүсэлт гаргажээ.

Харин Samsung-ынхан эсрэг дайралт болгож, 3G патентаар зарга үүсгэн iPad болон iPhone-ийн худалдаанд хориг тавих хүсэлтээ Нидерландын шүүхэд гаргав.
Өнөөдрийг хүртэл өрнөсөн хоёр компанийн заргад:

- Galaxy Tab 10.1-ыг Германд худалдахыг хориглосон

-Нидерландад Samsung-ын смартфоны худалдааг ирэх аравдугаар сараас хориглож магадгүй

-Samsung Австралид таблетаа танилцуулахаар төлөвлөж байсан ч шүүхэд гаргаад буй заргаас үүдэн хойшлогдоод байна.

Эдгээр үр дүнгүүдээс гарахад хоёр компанийн цусгүй дайнд одоогоор Apple ялалт байгуулж явна. Гэхдээ Samsung компани Apple-д зүгээр сууж байгаад бууж өгөхгүй бололтой. Тэд дараагийн удаад Франц, Өмнөд Солонгос зэрэг улсуудад Apple-ын эсрэг зарга мэдүүлэхээр төлөвлөж байна