Гурван Сор Монголиа

 “Гурван сор” компани 2005 онд анх байгуулагдаж байсан бол өнөөдөр 40 гаруй ажилтантай, жилд 30,000 гаруй ширхэг ноолууран, ноосон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болжээ. Өөрийн нэрийн  бүтээгдэхүүнээ гадаад, дотоод зах зээлд худалдан борлуулахын зэрэгцээ, бусад Европ, Азийн брэндийн бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэн хамтран ажилладаг. Бүтээгдэхүүн  хөгжлийн бодлогодоо шинэ техник, технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний загвар, чанарын түвшинг олон улсын стандартад нийцүүлэн ажилласнаар  өндөр хөгжилтэй 10 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортлож байна.

Бид Түншүүдийнхээ итгэлийг хүлээсэн тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Үндэсний Үйлдвэрлэгч компани юм. Үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа бүтээгдэхүүнд тавигдах стандарт шаардлагаа тасралтгүй нэмэгдүүлсээр орчин үеийн техник тоног төхөөрөмжийг эзэмшсэн үйлдвэрлэгчдийн нэг болсон. 

Хэрэглэгч төвтэй өнөөгийн зах зээлийн шинэ давалгааг өөрийн бүтээгдэхүүндээ тусган, эдэлгээний чанар, эдэлж хэрэглэж буй нэгний “хоёр дахь арьс” нь хэмээн эрхэмлэн ажилладаг. Бид дотоодын зах зээлд импортыг орлох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын хэрэглэгчиддээ тухайн бүст тавигдах гол үзүүлэлтийг үндэс болгон бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

ХОЛБОО БАРИХ


ХАЯГ: 

Баянгол дүүрэг, 4-р хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 388, Ш/С-36, Ш/Х-54, Улаанбаатар 17032 Монгол улс

УТАС: +976-70113882

И-мэйл: info@gurvansor.mn 

Web: www.gurvansor.mn