Цаст Согоот ХХК

  
Монгол улс, АНУ-ын Засгийн газрын хооронд 1992-1993 онуудад байгуулсан “АНУ-аас Монгол улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийн дагуу тусламжийн шар тос, цөцгийн тосны борлуулалтын орлогоос жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр зарцуулахаар 1993 онд Худалдаа үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-нд жижиг, дунд үйлдвэрийн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.

     2000 онд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, Үйлдвэр, худалдааны яам байгуулагдсанаар Үйлдвэр, худалдааны сайдын 2000 оны А/23 тоот тушаал гарч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг өөрийгөө санхүүжүүлж, бие даасан хэлбэрээр ажиллуулахаар шинэчлэн зохион байгуулснаар өнөөдрийн ЖДҮХСангийн эхлэл тавигдсан гэж үздэг. 

     Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2009 оны 1 тоот тушаалаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд түүнээс хойш хэд хэдэн яамны харъяалалд чиг үүргийн дагуу шилжсэн боловч  өнөөдөр ууган яамныхаа харъяанд буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор 24 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, БГД, ГРАНД ПЛАЗА, 14-Р ДАВХАР 1404 тоот

Утас: 976-99109125, 70131889, 94011889