Гоёо ХХК

 
1993 онд монголын анхны хувийн хэвшлийн ноос, ноолуурын компани болж 50 ажилтантай байгуулагдаж байсан бол өнөөдөр Гоёо компани 400 гаруй ажилтантай, жилд 300,000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг болжээ. Бэлчээрийн мал аж ахуйн үнэт баялаг болох ноос, ноолуурыг боловсруулж ээрмэл утас хийхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд борлуулах хүртэлх бүхий л үйл ажиллагааг бид өөрсдөө эрхлэн явуулдаг бөгөөд эдүгээ манай үйлдвэр Гоёо брэндээс гадна Европ, Азийн зах зээлд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг захиалгаар үйлдвэрлэж байна.

Бүтээлч сэтгэлгээ, техник технологийн шинэчлэл, инновацид түлхүү анхаарч,  бүтээгдэхүүний чанар, дизайныг дэлхийн дэвжээнд өрсөлдөхүйц болгохын төлөө Итали, Япон, Их Британи зэрэг салбартаа тэргүүлэгч орны мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны дүнд өнөөдөр Гоёо брэнд нь Парис, Лондон, Нью Иорк, Милан, Шанхай, ХонгКонг зэрэг 10 гаруй метрополитан хотод худалдаалагдаж байна. 

Цаашид бид “Монгол ноолуураар дэлхийг гоёх” эрхэм зорилгодоо алхам алхмаар ойртож, олон улсын зах зээлд монгол ноолууран бүтээгдэхүүн, Гоёо брэндийн байр суурийг улам бүр бэхжүүлж, улс орныхоо экспортын орлогыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж ажиллана. 

ХАЯГ:

Галлериа Улаанбаатар дахь дэлгүүр

Улаанбаатар хот, СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Галлериа Улаанбаатар худалдаа үйлчилгээний төв

Утас: 976-77115353

Гоёо үйлдвэрийн нэрийн дэлгүүр

Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, Үйлдвэрийн гудамж, 3-р хороо, 17061

Хямдралын дэлгүүр

Улаанбаатар хот, Хан Уул лүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрийн гудамж Үйлдвэрийн нэрийн дэлгүүрийн хажуу талд

Шангри-ла салбар дэлгүүр

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж, 19А, Шангри-ла төв

Улсын Их дэлгүүр дэх салбар

Улаанбаатар хот, СБД, дүүрэг, 1-р хороо, Улсын их дэлгүүрийн 2 давхарт

Чингис Хаан олон улсын нисэх буудал дах салбар

Чингис хаан Олон УЛсын нисэх буудал даль зорчигчдын танхим