Янмал ХХК

Янмал ХХК нь 2005 онд Монголын анхны оймс үйлдвэр болон байгуулагдсан түүхтэй. Анх 3 ажилтан, 2 оймсны машинтайгаар эхэлж байсан үйлдвэр маань өргөжин тэлсээр эдүгээ оймс сүлжих 50 машин,  оймс битүүлж оёх 7 машин, 1 иж бүрэн уурын индүүний машин, 60 орчим ажиллагсадтай болжээ.
Өнгөрсөн хугацаанд Монголд оймсны үйлдвэрлэлийн шинэ хуудсыг нээж Монгол хүний гараар бүтсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд таниулж, мэдрүүлж, хэрэглүүлж сургах амаргүй давааг даван туулсаар одоо эх орныхоо нийт оймсны зах зээлийн 20-25 орчим хувийг ханган нийлүүлж байгаагаас гадна ОХУ, БНСУ, Япон, Канад, Казакстан, Швед зэрэг улсууд руу экспортолж байна.
Одоо тус үйлдвэр нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн хөвөн даавуун, зузаан, нимгэн, спортын, хонь болон тэмээний ноосон, ямааны ноолууран, сарлагийн хөөврөн оймсыг өнгө загвар, хэмжээний өргөн сонголт, өндөр чанартайгаар төрөл бүрийн оймс үйлдвэрлэж байгаа ба тухайлбал үндэсний ноос, ноолуурын томоохон үйлвэрлэгчид болох "Говь" ХК, "Гоёо" ХК, "Алтай Кашмир" ХХК зэрэг компаниудын захиалгыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна.
Цаашид бид зах зээлд эзэлсэн энэхүү байр сууриа улам бататган, үндэсний оймс үйлдвэрлэлийн суурийг бий болгон хөгжүүлж, чанартай бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг хангах, улмаар дотооддоо зарим нэр төрлийн түүхий эд болох ноосон утас үйлдвэрлэх зорилготойгоор ажиллаж байна.

Хаяг: 

Хайлааст, Давхар дэлгүүрийн буудал

Утас:11-358000

Цагийн хуваарь:08:00 - 19:00

И-мэйл:info@yanmal.mn


13-р хороолол, Оюун ухааны музейн баруун талд

Утас:8903-8000

Цагийн хуваарь:09:00 - 19:00

И-мэйл:info@yanmal.mn


10-р хороолол, 3-р эмнэлэгийн автобусны буудлын чанх урд талд

Утас:8905-8000

Цагийн хуваарь:08:00 - 19:00

И-мэйл:info@yanmal.mn


3-р хороолол, Нарлаг их дэлгүүрийн хойд талд

Утас:8902-8000

Цагийн хуваарь:08:00 - 19:00

И-мэйл:info@yanmal.mn

Web: www.yanmal.mn