Уужин ХХК

”УУЖИН компани нь хамгийн сайн чанарын түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийг чухалчилдаг бөгөөд Монгол орны хангайн нурууны ой модтой үзэсгэлэнт уулархаг бүс нутгийн  хүйтэн чийглэг уур амьсгал нь хамгийн сайн чанарын сарлагийн хөөвөр бий болгох нөхцөлийг бүрдүүлж байдаг. Үүнд газар зүйн байршилаар Монголын баруун болон баруун хойд зүгийн бүс нутаг хамрагддаг. УУЖИН ХХК нь түүхий эдийн олонх хэсгийг Завхан аймгийн малчид болон малчдын хоршоодоос цуглуулан авч байна.   Завхан аймаг нь  баруун бүсийн төвд орших бөгөөд өвлийн улирал харьцангуй удаан үргэлжилж, зарим хэсгээрээ агаарын хэм  -48 хүртэл хүйтэрдэг Монголын хамгийн хүйтэн чийглэг нутаг юм. 

Ийм газар бий болсон сарлагийн хөөвөр нь: 

-Дулаан хадгалах чадвараараа хамгийн өндөр учир биеийн дулааныг хэвийн температурт барина.
-Илүү урт нарийн учир уян хатан, зөөлөн, тансаг мэдрэмжийг төрүүлнэ.
-Хувийн жин хөнгөн учир өмсөж хэрэглэхэд хөнгөн хувцас, эдлэл болдог.
-Агаарын солилцоо сайтай учир чийг даахгүй, биенд наалдахгүй.
-Бат бөх чанартай учир өмсөж эдлэхэд удаан, угааж цэвэрлэхэд хялбар .

UUJIN брэндийн сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний давуу тал:

-Байгаль орчин, хүний биед сөрөг нөлөөгүй технологоор боловсруулагдсан учир эрүүл ахуйн шаардлагт бүрэн нийцсэн эдлэл юм
-100% цэвэр хөөврийн орцтой 
-Байгалийн оригиналь өнгөөрөө
-Оригиналь дизайн, уран хийц

Warehouse & Offices:

Made In Mongolia Center, 2nd floor, Ulaanbaatar, Mongolia

Tel:
+976-99030658: +976-99183321
E-Mail:
info@uujinyak.com

Retail Store:


Peace Mall 5th floor 513

Tel:
+976-99030658: +976-99183321
E-Mail:
info@uujinyak.com