Үнэгүй програм хангамж

Үнэгүй бяслаг зөвхөн хавханд байдаг уу?  Бас ч үгүй юмаа!  iTexpert.mn  танд компьютераа   үнэгүй  хэрэгцээт  программ хангамжаар    хэрхэн  << зэвсэглэх >>  талаар зөвлөгөө  өгнө.Хүмүүст ийм нэг бодол байдаг бараа бүтээгдхүүн хямд байх тусам бүтээгдэхүүний чанар төдий чинээ муу байна гэж. Магадгүй яг энэ л бодол  маш олон хэрэглэгчдэд үнэгүй програм хэрэглэхэд саад болдог байх. Бусад бараа бүтээгдхүүнтэй адил медиа файл хувиргагч програм, видео файл тоглуулагч  програм, PDF форматтай  файлыг WORD форматтай  файл  руу хөрвүүлэгч  програм  г.м нь өөрийн гэсэн үнэтэй. Иймэрхүү нэг програмын дундаж үнэ ойролцоогоор  25’000-50’000₮ хооронд хэлбэлзэнэ.  Хэрэв шаардлагатай програм бүгдийг худалдаж авахаар болвол нийт програмын өртөг нь бараг таны компьютерын чинь үнээс илүү гарах байх. Хэрэв  хэрэглэгч тийм их  төлөх хүсэлгүй, боломжгүй бол яах вэ?
Хариулт : Арилжааны програм тай ойролцоо үнэгүй програм хайх хэрэгтэй. Даалгавар тийм ч амархан биш үнэгүй программ арилжааныхаас хамаагүй бага байдаг. Тэгээд ч ихэнх нь хязгаарлагдмал боломжтой эсвэл нээлттэй эхтэй  (open source) сайн хөгжөөгүй байдаг. Үр дүнд нь шаардлага хангахуйц арилжааний програмыг орлох үнэгүй программ олж авах тийм ч амаргүй байдаг.
iTEXPERT.mn  мэрэгжилтнүүд үнэгүй программууд  дээр судалгаа хийсэний үр дүнд бодит байдал дээр  үнэгүй програм – заавал муу үр дүнтэй биш гэдгийн баталсан юм.
Үүнд дээр үндэслэн  iTEXPERT.mn  мэрэгжилтнүүд таньд  дараах үнэгүй программуудыг санал болгож байна. Эдгээр программуудыг iTEXPERT.mn  дотоодын сервер дээр байрлах файлын сангаас хурдны хязгааргүйгээр татах боломжоор хангаж байна.   iTEXPERT.mn –н  файлын сан нь спайваре тест хийгдсэн.

http://www.itexpert.mn/Page/FreeSoft.aspx