Антивирус программыг хэрхэн сонгох вэ?

 

Антивирус программыг хэрхэн сонгох вэ?



        Шинээр байнга бий болж байдаг олон төрлийн вирусээс болж хүмүүс антивирус гэгдэх хэрэгтэй хэрэггүй янз бүрийн програм хангамжуудыг авч суулгадаг. Тэгж авч суулгахдаа зүгээр л хэн нэгэн хүний дажгүй сайн гэж хэлсэн эсвэл аль олдсоныг нь суулгадаг. Ингэснээр тэд өөрсдөдөө баахан төвөг учруулж буйгаа тухайн үедээ анзаардаггүй. Ихэнх компьютер хэрэглэгчид антивирус суулгасныхаа дараа үйлдлийн системд гарсан ямар нэгэн өөрчлөлтүүдийг түүнтэйгээ холбож ойлгодог.

        Учир нь Антивирус програм таныг зөвхөн аюулаас хамгаалаад зогсохгүй өч төчнөөн бэрхшээлийг дагуулан системд суудаг. Таны үйлдлийн системийг удаашруулж, гацааж, тэр бүү хэл эвддэг. Яагаад ийм үр дүн дагуулах болов гэвэл ердөө хэрэглэгч та бүхэн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай болсон учраас л тэр юм. Бид ашиглаж буй програм хангамжийнхаа сайн муу талыг мэддэг байх ёстой.

        Энд нэгэн зүйл тодруулж хэлэхэд ямар ч антивирус програм хангамж давуу болон дутагдалтай талуудтай байдаг. Жишээлбэл манай ихэнх хэрэглэгчдийн ашигладаг Norton Antiүirus маань системийг маш удаан болгодгийг та бүхэн мэдэж байгаа. Заримдаа тус програм маань ажиллаж байгаа үгүй нь ч мэдэгдэхээ байчихдаг шүү дээ. Гэсэн хэдий ч түүний цаана давуу талууд ч гэсэн бий.

        Мөн GriSoft компанийн гаргадаг AҮG professional гэдэг програм нь Norton Antiүirus-ээс илүү олон вирус илрүүлдэг боловч тэднийгээ аюулгүй болгохдоо маш муу байдаг. Үр дүнд нь антивирус бүр өөр өөр мэдээллийг гаргах бөгөөд зарим нь бүр илрүүлэхгүй байх тохиолдол гарна. Тэгвэл ер нь хүмүүс антивирус програмыг хэрхэн сонгох хэрэгтэй юм бэ гэсэн асуулт зайлшгүй урган гарч ирнэ.

       Энд танд вирусын эсрэг програмыг сонгоход нөлөөлөх зарим хүчин зүйлүүд хэрэг болно. Үүнд:

1.     Ямар давтамжтайгаар вирусын тодорхойлолтоо байнга шинэчилдэг вэ?

2.     Шинэчлэгдсэн хувилбар гарсан эсэхийг шалгадаг уу?

3.     Антивирус програмын тестэнд хэр амжилттай оролцдог вэ?

зэрэг олон хүчин зүйлсийг дурдаж болно. Тиймээс та антивирус сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.

•         Вирусын тодорхойлолтууд бол таны компьютер вирусээр халдварлагдсан эсэхийг тодорхойлоход хэрэглэгддэг антивирус програмын салшгүй хэсэг юм. Мэдээж хамгийн сүүлийн үеийн вирусын тодорхойлолтыг агуулсан антивирус илүү сайн вирус илрүүлэх чадвартай байна гэдэг нь тодорхой юм. Тиймээс та антивирус програмын вирус тодорхойлолтуудыг тогтмол хугацаанд, шуурхай, системд илүү ачаалал өгөлгүй сайжруулдаг антивирус сонгох хэрэгтэй.

•         Хэрэв та ямар нэгэн электрон шуудангийн клиент програм (MS Outlook, Thunderbird г.м) ашигладаг бол таны илгээж байгаа болон хүлээн авч байгаа захиаг автоматаар шалгадаг байх ёстой. Өөрөөр хэлбэл SMTP, POP3 үйлчилгээнд хяналт тавьдаг байна гэсэн үг юм. Учир нь электрон захиатай хамт маш олон төрлийн вирус орж ирдэг.

•         - Таны компьютерийг чөлөөтэй байх үед буюу та компьютерийнхээ ард ажлаа хийгээгүй байх үед антивирус нь автоматаар таны системийг шалгадаг байх хэрэгтэй. Нэгэнт таны системд вирус халдварлаж орсон тохиолдолд энэ үйлдлээр илрүүлж болох юм.

•         Хэрэв та байгууллагынхаа сүлжээнд зориулах гэж байгаа бол клиент сервер горимд ажилладаг антивирус сонгох нь зүйтэй. Клиент програмууд нь заавал интернетээс тодорхойлолтуудаа татах шаардлагагүй бөгөөд дотоод сүлжээнд байгаа серверээсээ авч болдог.

•         Та илүү нууцлал сайтай байхыг хүсэж байгаа бол дан антивирус бус файрволтой (firewall) хамтран ажилладаг антивирусүүдийг сонгох хэрэгтэй.

       Компьютерийг хамгаалах Компьютерийн аюулгүй байдал гэдэг нь компьютертай өнгөрөөх цагаа бүтээлчээр болон хөгжилтэй өнгөрүүлэх гэсэн үг юм. РС-тээ гаднаас олон төрлийн мэдээллийг оруулахын тулд өмнө нь хадгалагдаж байгаа болон бусад төрлийн программудыг аюулгүй байдлыг хянах хэрэгтэй. Та өөрийн программуудаа ямар нэгэн төрлийн вирусээс, шуудангийн хайрцагаа элдэв төрлийн спамууд болон үл мэдэгдэх халдлагуудаас найдвартай хамгаалагдсан эсэхийг мэдэх хэрэгтэй

        Вирусууд олон янз “Вирус” гэдэг нэр томъёо өнөөгийн компьютер хэрэглэдэг болон огт компьютер хэрэглэддэггүй бүх хүний хамгийн сайн мэддэг үг болжээ. Тэр ч бүү хэл телевизийн мэдээ, сонин хэвлэлүүдээр хамгийн сүүлийн үеийн вирусуудын талаар мэдээлдэг. Үнэн хэрэгтээ вирус нь ерөнхий нэр томъёо бөгөөд янз бүрийн тайлагддаггүй кодуудыг хамаарах ба үүнд сонгодог вирус, Интернэт, и-мэйлийн өт хорхой, Трожен, нууцлал болон бусад төрлүүд багтана.