Ямар iPad Авах вэ?

 Та iPad авахаар төлөвлөж байгаа боловч яг ямар iPad авахаа сайн шийдэж чадахгүй байгаа бололтой. Тэгвэл бид таны асуултад бага ч болов тус болох зорилгоор энэхүү нийтлэлийг бичлээ.

Яг одоогоор зах зээл дээр хоорондоо бага зэрэг ялгаатай боловч үндсэндээ 2 янзын iPad зарагдаж байгааг та мэдэж байгаа байх. Үүрэн сүлжээтэй, зөвхөн wifi, хар цагаан болон багтаамжаар ялгаатай хэд хэдэн төрөл бий. За ингээд тус бүрд нь авч үзэе.

iPad Air

iPad Air бол Apple-ийн хувьд iPhone-ийн дараа орох хамгийн бол бүтээгдэхүүн. Тэд өөрсдөө ч iPad-ийг “зөөврийн компьютерын ирээдүй” гэж тодорхойлдог. Тэгэхээр хамгийн шилдэг дэвшилтэд технологийг багтааж, жил бүр тасралтгүй сайжруулан хөгжүүлсээр байна. Жил болгон танилцуулж байгаа iPad-ийн хүчин чадал нь өмнөх загвараасаа хоёр дахин хурдтай болсоор iPad Air нь анхны iPad-аас хүчин чадлын хувьд 16 дахин хурдан болсон. iPad Air нь 64бит А7 процессор, М7 хөдөлгөөний процессор, урдаа болон ардаа өндөр нягтрал бүхий камертай болсон.


Эдгээр болон бусад үзүүлэлт илүү болсон ч өмнөх загвараас ялгарах гол ялгаан нь хэмжээ болон жин юм. Хэмжээ нь 7.5мм, жин 478гр болсон гэдэг нь өмнөх загвараасаа 20% нимгэн, 28% хөнгөн болсон гэсэн үг. Ер нь гаднын сайтуудын шүүмжээс харж байхад 90 гаруй хувьд нь iPad Air-т эерэг үнэлгээ өгсөн байсан. Тэгэхээр iPad Air бол гарцаагүй Apple-ийн шилдэг бүтээлсэн болсон байна.

Дэлгэцийн хэмээ нь 9.7 инч (2048/1536 пиксел) учраас ном сэтгүүл, комик ном уншихад илүү тохиромжтой. Мөн кино үзэх, зураг зурах зэргээр ашиглбал тун сайн тохирох болно. Түүнчлэн дэлгэцийн кейбоардыг түлхүү ашигладаг бол арван хуруугаар шивхэд жижиг загвараасаа хамаагүй дээр байх болно (гэхдээ монгол гарын драйвер байхгүй нь харамсалтай).

Үнийн хувьд 499 ам.доллараас эхлэн худалдаалагдаж байгаа.

iPad mini Retina дэлгэцтэй

Өмнө нь бид iPad mini Retina-ийн талаар танилцуулж байсан. Хэрэглэгчдийг гайхшруулсан нэг зүйл нь энэ удаагийн iPad mini нь техник үзүүлэлтийн хувьд iPad Air-тэй яг адилхан болсон явдал юм. Apple ер нь ийм зүйл хийдэггүй шүү дээ. iPod -оос аваад бүх бүтээгдэхүүнүүдийн загвар нь ялгаатай бол техник үзүүлэлтүүд нь мөн өөр өөр байдаг. Өнгөрсөн жил анх гарсан iPad mini-ийн техник үзүүлэлт нь аль хоёр жилийн өмнөх iPad 2-ийн техник үзүүлэлттэй адилхан байсан. Гэтэл Apple энэ жил дэлгэцийн хэмжээг эс тооцвол iPad mini-ийн үзүүлэлтийг iPad Air-тэй яг адилхан болгосон. 64 бит А7, М7 чипүүд, 128гб хүртэл багтаамж, 5 мегапикселийн 1080р өндөр нягтралтай камер зэрэг бүх үзүүлэлт адилхан.


iPad Air болон iPad mini хамгийн том ялгаа нь дэлгэцийн хэмжээ ба үнэ. Дэлгэцийн хэмжээ нь 7.9 инч, жин нь 331гр учир жижиг, хөнгөн болохоор хөнгөн жижиг загварыг сонирхож байвал iPad mini-ийг сонгоорой. Хэрэв та сошиал сүлжээ болон мессенжер их ашигладаг, мөн гадуур дотуур их явдаг хүн бол iPad mini хамгийн зөв сонголт болно. iPad mini нь жижиг цүнх эсвэл бүр зарим хувцасны халаасанд багтахуйц хэмжээтэй. Түүнчлэн нэг гараараа барьж ашиглахад яг тохирно. iPhone дээр тоглоом тоглоход жижигдээд харин iPad дээр болохоор арай томдоод байдаг бол iPad mini дээр тоглоом тоглоход үнэхээр сайхан юм билээ.

16 гб, wifi загварын эхлэх үнэ 399 ам.доллар үнэтэй учраас 100 доллар хэмнэчихнэ.

Багтаамж

Багтаамж дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй нь iPad-ийн багтаамж нэмэгдэх тусам үнэ 100 доллараар нэмэгдсээр байх болно. Та 128 гб-ийн багтаамжтай iPad Air авбал үнэ нь 799 доллар болно. Төгрөг уруу шилжүүлбэл сүпер үзүүлэлттэй зөөврийн компьютерын үнэ байгаа биз?  

Сүүлийн үед дижитал агуулгын хэмжээ асар хурдацтай нэмэгдэж байгаа болохоор 16гб гэдэг бол жижиг хэмжээ юм. iOS 7 өөрөө 1гб гаран хэмжээ эзлэх бөгөөд үйлдлийн систем өөр дээрээ нэмэлт санах ой нөөцөлж авдаг болохоор 16гб-ийн хэрэглэгчийн ашиглагдах хэмжээ нь 13гб болчихдог. Тэгээд тоглоом тоглодог хүн бол FIFA 14, Infinity Blade, Real Racing гэсэн том тоглоомууд суулгачихвал санах ойн талыг эзлэх болно. Гэхдээ бид зөвхөн тоглоом тоглох зорилгоор iPad аваагүй, өөр зүйлс ч хийх болохоор шинэ юм хуулах болбол өмнөх зүйлсийг устгаж эсвэл хуулж авах шаардлагатай болно. Энэ үед л санах ойн хэмжээний асуудал үүснэ.

Нөгөө талаар та зураг, бичлэг, видео, хөгжим, тоглоом зэрэг файлыг iPad дээрээ хадгалахыг хүсэхгүй байгаа бол 128 гб мөн л шаардлагагүй.

Харин 32гб, 64гб багтаамж бол санаа зовох зүйлгүйгээр iPad-аа ашиглахад хамгийн тохирсон хэмжээ. Жирийн хэрэглэгчийн хувьд iTunes дээрх бүх зүйлсээ хуулсан ч айлтгүй гэсэн үг.

Үүрэн сүлжээтэй эсвэл үгүй?

Энэ удаа бас нэг чухал бодолцох ёстой зүйл нь үүрэн сүлжээ юм.


Үүрэн сүлжээтэйг авахыг хүсвэл эхний ээлжид жирийн wifi загвараас 130 доллараар илүү гэдгийг санах хэрэгтэй. Мөн манайд ашиглаж болох эсэхийг, аль операторын сим таарах эсэхийг, за тэгээд цаашлбал аль операторын ямар дата багц нь хамгийн боломжийн бэ? Гэдгийг судлах хэрэгтэй. Үүрэн сүлжээтэй iPad авчихдаг гэтэл дата үйлчилгээний үнэ асар өндөр учраас хэрэглэхгүй байгаа хүмүүс нэлээд байдаг. Тэгэхээр авахаасаа өмнө өөрийн хэрэглээ болон бодит нөхцөлүүдийг давхар тооцоорой.

Миний ажигласнаар манайд хамгийн хурдан, бас хамгийн хямд дата үйлчилгээ үзүүлж байгаа нь ЖиМобайл. Тэд мөн сүүлийн үед зарим сошиал сайт болон монголын зарим сайтууд уруу үнэгүй ордог болсон байсан. Гэхдээ Жи-ийн сүлжээ нь хотоос өөр газар одоогоор барьх боломжгүй учраас хэрэглээг хязгаарлаж байна. Таны хувьд хөдөө байгаа учраас Жи хэрэглэх боломжгүй. Харин бусад гурван оператор бол бүх аймгийн төвд 3G сүлжээ нэвтэрсэн бөгөөд үнэ болон хурд нь ойролцоо. Гэхдээ Скайтел болон Юнител нь Мобикомыг бодвол арай хурдаг бас яльгүй хямд.

Ер нь интернет хэрэглээ урьд өмнө байгаагүйгээр өндөр болсон энэ үед үүрэн сүлжээтэй iPad авах нь зөв сонголт болох болов уу? Би таны хэрэглээг сайн мэдэхгүй боловч iPad дээр ашигладах бүхий л аппликешн интернет холболт шаардах болсон шүү дээ. Мөн дээр нь та гадуур дотуур их явдаг ажилтай бол үүрэн сүлжээ хэрэгтэй.

Харин та зөвхөн гэр, ажил (эсвэл сургууль) дээрээ л ашиглах гэж байгаа бол мөн та гэртээ мөн ажил дээрээ wifi интернеттэй бол wifi хувилбар нь хангалттай. Дээр нь та ухаалаг утас барьдаг бол ихэнх нь хотспот буюу богино зайн wifi-тай байдаг болохоор давхар интернетийн төлбөр төлж байхаар утасаа ашиглан интернетэд холбогдож болно.

Өнгө

Энэ ч тийм ч хэцүү биш л дээ. Хар уу, цагаан уу? гэсэн хоёр л сонголт байгаа шүү дээ. Өмнөх загваруудаа бодвол шинэ загварууд нь хар өнгөтэй нь арын өнгө нь хар болсон. Apple үүнийгээ “сансрын саарал” гэсэн хөөрхөн нэр өгсөн байналээ.


Утасан дээр бол эрэгтэй хүмүүс ихэвчлэн хар барааныг, эмэгтэйчүүд цагаан цайвар өнгийг сонгодог. Харин iPad-ийн хувьд эр эм гэлгүй ихэнх нь цагаан өнгөтэйг сонгох нь түгээмэл мэт санагдсан. Энэ нь хар утас барьсаар залхсантай холбоотой биз.

Үнэ

Энэ хүртэл та бараг сонголтоо хийсэн байх. Тэгвэл одоо хамгийн сүүлийн шийдвэрээ гаргаъя. Долларын ханш өндөр болсон энэ үед бол магадгүй шийдвэрт хамгийн их нөлөөлөх хүчин зүйл болох байх(лав л миний хувьд). Дээр дурдагдсан үнийн дүн нь Apple-ийн сайтан дээрх үнэ гэдгийг анзаарсан байх. iPad манайд орж ирэх хүртэл нэлээд хол замийг туулна шүү дээ. Тэр замдаа такс + тээврийн зардал + гаалийн татвар + худалдаалагчийн ашиг гээд нэмэгдэнэ. Эдгээрийг бодож үзвэл теди дээр багаар бодоход iPad Air бол 1300000₮, iPad mini бол 1100000₮ болох байх. Гэхдээ unegui.mn сайт дээр зарим нэг хувь хүмүүс зарж байхыг үгүйсгэхгүй учраас хайгаад үзээрэй. iPad Air мэр сэр орж ирсэн сурагтай. Харин iPad mini орж ирээгүй байх. Гэхдээ шинэ жилээс өмнө орж ирэх байх.

За бидний бэлтгэсэн зөвлөгөө таны сонголтод тус болсон бол бид баяртай байх болно. Бидний бэлтгэж хүргэж буй зөвлөгөө заавар танд таалагдсан бол цаашаа олон хүнтэй хуваалцаарай!

эх сурвалж: intech