Хүний тархитай өрсөлдөхүйц хүчин чадалтай нейрокомпьютер зохиожээ

 Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хүний тархитай өрсөлдөж чадахуйц компьютер зохион бүтээжээ. Энэхүү нейрокомпьютерийг Neurogrid гэдэг ба энгийн компьютероос 9000 дахин илүү хүчин чадалтай боловч түүнийг бүтээх өртөг нь ойролцоогоор 40 мянган доллар юм байна.

Тиймээс эрдэмтэд өртгийг бууруулж 400 долларт хүргэхээр ажиллаж байгаа аж.