Дэлхийн хамгийн өндөр буюу дтд нэг км өргөгдсөн цамхгийг босгоно

 Дэлхийд хамгийн өндөр Бурж Халифа цамхгаараа гайхуулдаг Дубай хот энэ алдраа хөрш гүрний Жеддад алдах нь ээ. Учир нь Саудын Араб улс энэ ертөнцөд хосгүй өндөр Кингдом Тауэрийг удахгүй ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шинэ цамхгийн өндөр 3280 фут буюу нэг км өндөр Кингдом Тауэрийн барилгын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ. Өнөөдөр дэлхийн хамгийн өндөр гэгдэж буй Бурж Халифа 2716 фут буюу 827 метр өндөр юм.

Кингдом Тауэрийг 1.23 тэрбум ам.доллараар босгох ба 200 давхартайгаар зураг төслийг нь хийж, Улаан тэнгисийн эрэгт барих юм байна. Барилгын 5.7 сая м.кв бетон, 80 мянган тонн ган орно гэж “Saudi Gazette” сэтгүүлд бичжээ.

Цамхгийн суурийг 60 метрийн гүнд суулгаж, тэнгисийн давстай усанд идэгдэхгүй байх инженерийн шийдлийг цоо шинээр бүтээсэн аж. Түүнчлэн салхины хүчийг тооцоолж, давхар бүрийг өөр байрлал, өнцгөөр босгоно гэжээ.