Бүх төхөөрөмжөө нэг дор цэнэглээрэй

 Ухаалаг гар утас, таблет зэргийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цэнэглэх гэдэг том асуудал гарч ирдэг. Олон төхөөрөмжтэй бол тус бүрийнх нь цэнэглэгчийг авч явах гэдэг хэцүү. Харин “Bluelounge” компанийн Sanctuary4 4-amp нэртэй цэнэглэгч суурь нь нэг дор бүх төхөөрөмжөө цэнэглэх боломжийг олгоно. Та өөрийн хэрэглэдэг гар утас болон таблетынхаа цэнэглэгч USB-ыг суурилуулан дөрөв хүртэлх төхөөрөмжөө нэг дор цэнэглэж болно.




















Энэхүү супер цэнэглэгчийг 100 ам.долларын үнэтэйгээр худалдаалж эхэлсэн байна.