Rolex цаг 1,2 саяар зарагджээ

 
Эртний нэн ховор зүйлсийг олж, дуудлага худалдаанд оруулдаг “Christie's” дуудлага худалдааны ордон энэ удаад нэгэн эртний Rolex бугуйн цагийг худалдаалжээ. Дуудлага худалдаа Швейцарийн Женев хотноо болсон ба дээд амжилт тогтоосон дуудлага худалдаа болсон байна.

Энэхүү худалдаагаар зарагдсан Rolex нь 1949 оны Oyster Perpetual нэртэй загвар бөгөөд 18K алт болон эрдэнийн чулуугаар чимэглэгдэн бүтээгджээ.

Уг цагийг 1,2 сая ам.долларын үнээр худалдаалсан ба ингэснээр хамгийн өндөр үнээр зарагдсан бугуйн цаг болж байгаа аж.