Breaking News

Гар утасны тоглоомыг 5 минутанд зохиодог болжээ

 

Клоуд үйлчилгээ эрхэлдэг Appy Pie компани программын мэдлэггүй хүн хэдхэн минутанд өөрийн тоглоом зохиож болдог онлайн, төлбөргүй багаж гаргажээ.

Их боловсронгуй, түвэгтэй биш ч гэсэн энгийн тоглоом хийж болох юм байна.

Game Builder багаж руу ороход зургаан тоглоомын төрлийг санал болгодог. Үүнд Сагсан бөмбөг, Казино, Тик Так Той, Буудлага, "Flappy bird" маягийн, Эвлүүлдэг зэрэг байна. Цаашдаа илүү олон тоглоомын төрлүүд нэмэгдэх юм.

Нэг дүгээр сард туршилтаар эхэлснээс нь хойш 500 гаруй тоглоом бүтээгджээ.

График, текст зэргийг нь өөрийнхөөрөө солих эсвэл санд нь байгаа бэлэн зүйлсийг ашиглаж бас болно.

Бүтээсэн тоглоомоо компьютер дээр тоглож болох ба хүсвэл мөнгө төлөөд iOS, Android, Windows, Blackberry утаснууд руу гаргаж болох юм байна.

Компаний цаашдын зорилго нь хүн бүхнийг мэргэжил шаардахгүй, хялбар аргаар өөрийн аппликэшн бүтээдэг болгох ажээ.

1 сэтгэгдэл
  1. We are SimiCart - the best Magento mobile app builder. Our mission is to add value for storeowners by helping them create a native Magento mobile app for your online business within the information you provide. Within 3 mins, not 30 days or 3 months as normal, you can have powerful magento apps with optimized mobile UI. http://www.blog.simicart.com. http://www.magentocommerce.com/magento-connect/simicart-magento-mobile-app-builder.html http://mobileshoppingapps.net

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *