Хятадын засгийн газар Windows 8 хэрэглэхгүй

 
Хятадын засгийн газраас төрийн албанд Windows 8 системтэй компьютер худалдаж авах, хэрэглэхийг хориглолоо.

Энэ тухай Хятадын Засгийн Газрын Бэлтгэн нийлүүлэлтийн Төв өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.

Шалтгаан тун бүрхэг байгаа ч тэд тайлбартаа Засгийн газар бүх компьютер, таблет, ноутбуук зэрэг төхөөрөмжийг сонгохдоо эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлага тавьж эхэлснийг дурджээ.

Гэхдээ үүний цаад шалтгаан нь саяхан Microsoft компани Windows XP системийнхээ арчилгааг зогсоосонтой холбоотой байх магадлалтай байна.

Хэрвээ Windows 8 дээр ийм зүйл тохиолдвол төрийн мэдээллийн аюулгүй байдалд хүндрэл гарах нь тодорхой.

Статистикаас харахад Хятадын персональ компьютерын үйлдлийн системийн 44 хувийг Windows XP эзэлдэг гэнэ.

Харин энгийн хэрэглэгчдийн хувьд сонголт чөлөөтэй байгаа юм.