Мартамхай хүмүүст зориулсан "Tile" худалдаанд гарлаа

 
Эд зүйлсээ хаяж гээдэг хүмүүст туслах зорилготой "Tile" нэртэй жижигхэн төхөөрөмж худалдаанд гарчээ.

25 долларын үнэтэй энэ төхөөрөмжийг эд зүйлсдээ наах эсвэл зүүгээд гар утастайгаа холбох юм.

Тэгсний дараа эд зүйлээ орхиод холдоход 15-45 метрын дотор дохио өгч сануулна. Мөн олохгүй байгаа бол хэр ойр хол байгааг нь мэдэгддэг.

Харин хулгайд алдсан бол нийгмийн сүлжээгээр өөр ийм апп хэрэглэдэг хүмүүсээр дамжуулан хайж байрлалыг нь тогтоож болдгоороо онцлог.

Худалдаж авах холбоос нь энэ ба та АНУ-аас ачаа тээвэрлэдэг компаниудаар дамжуулан захиалж болохоор юм байна.