“Samsung” хүний биеийн байдлыг хянадаг шинэ төхөөрөмжөө танилцууллаа





















 “Samsung Electronics” хүний биеийн байдлыг хянадаг бугуйн цагтай төстэй “Simband” хэмээх шинэ төхөөрөмжийн анхны загвараа лхагва гарагт олон нийтэд танилцуулжээ. Тус группийн дэд ерөнхийлөгчийн хэлэхдээ, тус төхөөрөмж нь эрүүл мэндийн байдлаа хянах ухаалаг бөгөөд энгийн арга гэжээ. “Simband”-ийн хамгийн гол давуу тал нь гар утасгүйгээр ажиллах боломжтойгоос гадна гартаа зүүж байх үед цэнэглэгддэг юм байна. Түүнчлэн тус төхөөрөмжийг зүүснээр зүрхний цохилт, цусны эргэлт, даралт болон агаар дахь бодисын найрлагыг хүртэл хэмжих боломжтой аж. Үүнээс гадна “Samsung Electronics” групп Калифорниа болон Сан Францискогийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шинэ төхөөрөмжөө туршиж эхэлжээ. Мөн цаашид нэмэлтээр Wi-Fi болон Bluetooth суулгахаар зорьж байгаа юм байна. Дашрамд дурдахад, "IHS Technology" консалтингийн компаниас 2018 он гэхэд дэлхийн фитнесс, спортын болон биеийн хяналтын төхөөрөмжийн зах зээлийг 2.8 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн төлөв гаргажээ. Харин өнгөрсөн онд тус зах зээл 1.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан юм.