Гэмт этгээдийн зургийг ч авна, биеэ ч хамгаална

 














































Гэмт этгээдийн халдлагаас биеэ хамгаалах зорилгоор чинжүүн шүршигчийг охид бүсгүйчүүд биедээ авч явдаг. Энэхүү шүршигч тэгвэл ухаалаг болжээ.

Ухаалаг шүршигч нь гэмт этгээд халдах үед та шүрших товчлуур дарахад олон үйлдэл хамтдаа хийгдэнэ.

Чинжүүгээр шүршихийн хажуугаар гэмт этгээдийн зургийг авч, таны гар утас цахим шуудан руу тань автоматаар илгээнэ. Мөн цагдаа руу холбогдон таны байршлыг илгээх юм байна. Ингэснээр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар таны байршлаар хурдан ирж, гэмт этгээдийг барих, таныг хамгаалах боломжтой болох аж.