Нимгэн хэрнээ хүчирхэг компьютер бүтээжээ

 “Computex 2014” үзэсгэлэн шоун дээр Intel-ын Ерөнхийлөгч Renйe James өөрийн бүтээгдэхүүний шинэ үеийг танилцууллаа.

12.5 инчийн дэлгэцтэй, 670гр жинтэй, 7.2 мм зузаантай хэрнээ хүчирхэг хүчин чадалтай компьютерыг тус компани бүтээжээ.

Энэ нь суурин компьютер гэхээр л төсөөлөгддөг байсан нүсэр загварыг халсан шинэ үеийн бүтээгдэхүүн юм.

Тэд энэхүү бүтээгдэхүүнээ тун удахгүй худалдаанд гаргах аж.