Хятад дахь Гүүглийн үйлчилгээ “нурж” байна







 




















Хятад улс бол технологийн салбарын томоохон зах зээл. Гүүгл компанитай Хятад улсад үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ байгууллага болон ард иргэдэд хүргэдэг билээ.

Харин сүүлийн үед тус компанийн бүтээгдэхүүнийг Засгийн газрын хоригоор хэрэглэхийг болиулах, иргэдийн ашигладаг gmail цахим шууданг блоклох зэрэг хүндрэлүүд гарч эхэлжээ.

Тус компанийн зүгээс дээрх асуудлуудад тайлбар хийн, бид алдаа дутагдлыг засч залруулж байна. Цаашид бидний хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ хэмээн мэдэгдэж байгаа ч шинжээчид Хятад дахь Гүүглийн үйл ажиллагааг нурж байна хэмээн дүгнэж эхэлжээ.