ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛАХ










 Хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлох:

Гадаа талбай үйлдвэр -Өдөр шөнө, өргөн харах, татдаг...

Заал талбай, агуулах-Өргөн хардаг, өдөр шөнө....

Коридор, зоорь хяналтанд- Нарийн өнцгөөр өдөр шөнө....

Касс сейфний хяналт-Өргөн хардаг, өдөр шөнө.....

Тусгай зориулалтын хяналт Дулаан мэдрэгч, дугаар таних....


Aюулгүй байдлаа хянах

Орчиноо хянах

Эрсдэлийг багасгах

Үйл ажилгаагаа баримтжуулах

Шуурхай удирдах шийдвэр гаргах боломжууд бий болгодог


Хаана суурилуулах орчиноо судлах : гадна,  дотор коридор, заал талбай

Хянах гол цэг, тод харах цэгийг тодорхойлох

Сүлжээ, тэжээл зэргийг хэрхэн зохион байгуулахаа судлах

Бичлэг хийх хугацаагаа тодорхойлох


Ерөнхийдөө хяналтын систем нь DVR  бичигч, камер зэрэг олон төхөөрөмжөөс бүрддэг ба таны хаана суурилуулахаас шалтгаалж, суурилуулалт, камерын сонголт зэрэгт өөрчлөлт орно.Тиймээс бид таныг эхлээд хаана суурилуулах яг юуны хяналтанд ашиглах гэж буй зэргээ бидэнд тодорхой хэлж зөвлөгөө авахыг зөвлөж байна.


Камерын хяналтын системийн хамгийн чухал хэсэг нь HD SDI камер, уламжлалт Аналог камер, мөн өөр дээрээ сүлжээний холбоостой IP камер зэрэг юм. Уламжлалт аналог камер нь 720x480 нягтралтай, HD SDI камер нь 1280x1024 болон 1920x1080 гэсэн нягтралуудыг үзүүлэнэ. Холболтыг хоёр төрлийн кабелын тусламжтай суурилуулах бол, IP камер зөвхөн сүлжээний кабелын тусламжтайгаар суурилуулагдах юм.


Доом болон Бокс камеруудын ерөнхий бүтэц нь ижил, ялгаа нь нарийвчилсан  техникийн үзүүлэлтүүдэд оршино. Тиймээс байршил бай зэргээс шалтгаалж камерыг сонгох хэрэгтэй.


Камер бүр өөрийн гэсэн харах өнцөг, урт, өргөнтэй тул та суурилуулах газрын урт өргөн хананы байрлал зэргийг бодолцон камерын тоог тохируулан сонгох юм.


 Камерын нягтралаас гадна өрөөний өргөн, урт нь гол анхаарах зүйл юм. Гадна

суурилуулах тохиолдолд цаг агаарын байдал нь гол анхаарах зүйл юм.

Жишээ нь: Усны хамгаалалтгүй камерыг бороо ихтэй газар суурилуулвал камерт механик  гэмтэл  учрах гэх мэт.


Тавих орчин тань камерын бичлэгийн чанарт нөлөөлөхгүй гэрэлтүүлэг сайтай бол та

заавал энэ камерыг сонгох хэрэггүй. Нэмэлт гэрэл нь шөнө болон гэрэл бүдэг орчинд бичлэгийн чанарыг нэмэгдүүлэх юм.


Хэрэв танд хэрэгцээт багаж нь байгаа бол мэдээж өөрөө суурилуулах боломжтой.


Хоёр камер хоёул өндөр нягтралын бичлэг хийдэг тул энэ нь бага зэрэг хэцүүхэн шийдвэр юм. HD-SDI  камерын бичлэгийг ямар ч дүрсийн хүлээлт алдагдалгүйгээр үзэх боломжтой. Харин IP камер нь кабель бага орж маш их хэмнэлтийг гаргах ба, суурилуулахад хялбар, хэмжих боломжтой, нээлттэй эсвэл хаалттай нэвтрэх эрхийн сонголттой, интернет ашиглан алсын зайны удирдлага, дүрс үзэх боломжоор хангадаг.


Хэдий аль аль нь хэрэгцээг бүрэн хангадаг ч IP камер бүхнийг нэг дор шийдэж өгдөгөөрөө  давуу талтай юм.


Чичиргээний хамгаалалттай  Dome камерийг орон сууцны лифт болон нийтийн тээврийн хэрэгсэл тухайлбал галт тэрэг, автобус, тролэйбус, метро зэрэгт суурилуулж ашигладаг.


 Box камерь нь олон төрлийн линзний сонголттой учир нарийвчилсан хяналт болох машины дугаар, хүний царайг таних зэрэгт

хэрэглэх нь элбэг. Мөн wireless сүлжээг дэмждэг учир утасгүй холболт хийж болох давуу талтай.


 IP сүлжээний эринд амьдарч, ажиллаж байгаа бидний ая тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах бүтээгдэхүүн ар араасаа өрсөлдөн гарч ирсээр байна. Харин хэрэглэгч та хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хамгийн чанартай, үзүүлэлт өндөртэй бүтээгдэхүүн сонгох шаардлагатай. Бид бүхэн танд дэлхийд чанараараа танигдсан   БРЭНД   ферм-үүдийн   орчин үеийн дэвшилтэд технологи бүхий IP камерыг  танилцуулж байна.

Дотор зориулалтын тус камерууд нь өргөн өнцөг, алсын зайны гэх мэт дурангууд хийдгээрээ давуу талтай

Гадна зориулалтын нэг чигийн хяналтын камер. IP66 гэх стандарттай тул тоос шороо, ус нэвтэрэхгүйгээс гадна -40° ~50° температурт асуудалгүй ажиллах тул манай цаг уурын нөхцөлд тохиромжтой

IP66 стандарттай гадна зориулалтын PTZ хяналтын камер бөгөөд хэвтээ өнцөгт 360°, босоо өнцөгт 180° эргэх болон100 метр татах чадвартай

Оффисийн хяналтын системд илүү тохиромжтой дотор хяналтын камер

IP камерийн бичигч болон бичлэг үзэгч төхөөрөмж. 64 хүртэлх камерыг 4TB-18TB хатуу дискэнд хадгалах багтаамжтай

Хөдөлгөөн мэдрэгч : Энэхүү горим нь камерийн автомат мэдрэгч болон компьютер дээрээс тохируулж өгсөн хөдөлгөөнүүдийг мэдэрч бичлэг хийнэ. Хөдөлгөөн мэдрээгүй үед бичлэг хийхгүй байх боломжтой ба хийсэн бичлэгүүд SD картруу, И-мэйлээр илгээх, FTP мэдээлэл дамжуулах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.

Аналоги видёо : Танд IP камерийн дүрсийг өөр бусад аналог  төхөөрөмжтэй холбох шаардлага гарвал камерийн дүрсний гаралтаас аналог сигнал гарган авч бусад төхөөрөмжүүдтэй  хамт ашиглах боломжтой.

Сүлжээний тэжээл : Цахилгаан болон сүлжээний кабелийн утсыг хол зайд хамтад нь сувагчлалаар татах нь тийм хялбар зүйл биш. Харин үүнийг ганцхан сүлжээний утсаар шийдэх боломж байна. PoE буюу Power over Ethernet нь энэхүү асуудлыг хялбар шийднэ.