Breaking News

Монголд Crowdfunding буюу олон нийтийн санхүүжилт амжилттай босгосон төсөл

НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой иргэд, ААН-ийн дунд баримт хэвлэх, цуглуулах гэх мэт асуудлууд тулгараад буй.

Иргэдийн хувьд баримтаа цуглуулж, сугалаанд оролцож, худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авах боломжтой. Харин ААН-үүд хуулийн дагуу баримтыг нь хэвлэж өгөх үүрэгтэй.

Баримт хэвлэхийн тулд зарим жижиг ААН, бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол асуудал бол үнэтэй кассын машин худалдан авах юм.

Тэгвэл энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх нэгэн төсөл хэрэгжиж эхэллээ. НӨАТ-ын урамшууллын системийн програм нийлүүлэгч 20 гаруй компанийн нэг болох “Ай Ти Экспертс” компани “50 мянгаар кассын програм”-тай болцгооё хэмээн уриалж байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар тус компанийн Гүйцэтгэх захирал А.Мөнхбадралтай уулзлаа.


-НӨАТ-ын урамшууллын системтэй холбоотой танай компанийн зүгээс хэрэгжүүлж буй “50 мянгаар кассын програм” төсөл их сонирхолтой санагдлаа?

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нэн хэрэгцээтэй байгаа  дэлгүүр, ресторан, цайны газар, зочид буудал, үсчин, эмийн сан зэрэг үйлчилгээний газруудад зориулсан хямд үнэтэй кассын програм хөгжүүлэх зорилгоор “Ай Ти Экспертс” шилдэг програмистуудын баг  “50 мянгаар кассын програм”, олуулаа санхүүжүүлж, хямдаар худалдаж авья  кампанит ажлыг зохион байгуулж байгаа юм.

Тус төсөл нь кассын програм худалдаж авах хэрэгцээтэй байгаа хувь хүн, аж ахуйн нэгжид хамгийн бага үнээр кассын програм хүргэх,  НӨАТ шинэ  хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгоход  чиглэгдсэн.

Эхний мянган хэрэглэгч нь санхүүжүүлэгч болж байна. Мянгаас илүү борлуулагдвал эхний мянган хэрэглэгч хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэнэ.

Crowdfunding буюу олуулаа санхүүжүүлж өгөөжийг нь хүртэх санаа байгаа юм.

-Ямар хүмүүс сонирхож оролцох боломжтой вэ?

-НӨАТ-ын буцаалтын QR код болон сугалааны дугаартай баримт хэвлэж өгөх шаардлагатай байгаа бүхий л жижиг ААН-үүд энэ програмыг хэрэглэх боломжтой.

Жижиг гэдгийн учир нь том дэлгүүр, ААН-үүд кассын машин хэрэглэдэг. Гэтэл үнэтэй кассын машин авч чадахгүй, хэрэглэх ч шаардлагагүй олон мянган жижиг бизнес эрхлэгчид бий. Тэдэнд зориулагдсан програм юм.

Худалдаж авсан эхний 1,000 хүн хөрөнгө оруулагч болно.

-Энэхүү програмын эхний 1,000 хэрэглэгчийн нэг болохын тулд ямар алхам хийх ёстой вэ?

-Манай /www.itexpert.mn/ сайтад хандаад татвар төлөгчийн дугаар, дансны дугаар зэрэг мэдээллээрээ бүртгүүлнэ. Яагаад дансны дугаарыг оруулж байгаа вэ гэхээр эхний 1,000 хүн өгөөжөө буцаан авах учир тэр.

Банкны дансаар тушааж болно. Ингэхдээ гүйлгээний утга дээрээ нэр, утсаа оруулбал манай үйлчилгээний ажилтнууд эргэн холбогдож мэдээллийг нь авах юм.

-Энэхүү програмыг худалдан авагчид дараа нь хөрөнгө оруулалтын өгөөж хүртэх хэлбэрээр зохион байгуулсны гол утга учир нь юу вэ?

- Анхны худалдан авагчид энэ төсөлд 50 мянган төгрөгөөр хөрөнгө оруулж байгаа учраас ашигтай ажиллаж чадах юм бол хөрөнгө оруулалтынхөө өгөөжийг хүртэх боломжтой.

Манай програм хүмүүсийн гар дээр хүрээд зогсчихгүй. Санхүүжүүлсэн хөрөнгөөрөө жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан харилцагчийн бүртгэлийн систем, захиалгын систем, агуулахын систем зэргийг нэмж хөгжүүлнэ.

Татварын Ерөнхий Газрын НӨАТын систем хөгжихийн хэрээр манай програм ч хөгжөөд байна.

-Борлуулалтын таамаглал хэр байгаа вэ. Хүмүүс олноор нь авч, өгөөж хүртэж чадах болов уу?

-Хүмүүс өгөөж хүртэх нь тодорхой. Зэх зээл дээр 30 мянган ААН энэ програмыг ашиглаад явах шаардлагатай байгаа.

Энгийнээр тайлбарлавал crowdfunding буюу олуулаа санхүүжүүлж хямдаар авна.

Үүнийг илүү тодорхой ойлгуулахын тулд нэг жишээ татъя. Зуслангийн газар дээр дэд станц байгуулаад тог авахын тулд 25 сая төгрөг шаарлдлагатай байлаа гэж бодъё.

Түүнийг 50 айл нийлээд нэг бүр 500 мянган төгрөгөөр санхүүжүүлээд бариулъя. 50 айл бага зардлаар тогтой боллоо.  Дээрээс нь 51 дэх айл нэмэгдэхээр тэр айлын өгсөн мөнгийг анхны 50 хөрөнгө оруулагч хувааж авна гэсэн үг. Яг үүнтэй л адил.

50 МЯНГААР КАССЫН  ПРОГРАМ”-ЫН ӨГӨӨЖ ХҮРТЭХ ДАРААЛАЛ
Эхний 1,000 худалдан авагч, хөрөнгө оруулагч болсноор бүтээгдхүүнийг хямд үнээр эзэмшихээс гадна програмын борлуулалтаас хамааран оруулсан хөрөнгө оруулалтаасаа дараах байдлаар өгөөж хүртэх боломжтой. 
1,000-аас дээш буюу 2,000 ширхэг програм борлогдвол => оруулсан хөрөнгө оруулалтын 20%
буюу 50 мянган төгрөгний 20% болох 10,000 төгрөгийн өгөөж
3,000 ширхэг програм борлогдвол => оруулсан хөрөнгө оруулалтын 30% буюу 50 мянган төгрөгний 30% болох 15,000 төгрөгийн өгөөж
4,000 ширхэг програм борлогдвол => оруулсан хөрөнгө оруулалтын 40%
5,000 ширхэг програм борлогдвол => оруулсан хөрөнгө оруулалтын 50% гэх мэтээр өснө. 

"ОФФИСЫН ПРИНТЕР ДЭЭР БАРИМТАА ХЭВЛЭЭД ӨГӨХ БОЛОЛЦООГ ЭНЭ ПРОГРАМ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ОЛГОНО"
 

-Програм чинь бэлэн болчихсон гэсэн үг үү?

-Бэлэн болчихсон. Хямдхан байх зарчим нь олуулаа худалдан авах учраас бид нэгдүгээр сарын 20-ныг хүртэл урьдчилсан захиалга авч байна. Тэр хүртэл өөрийнхөө нэр, регистрийн дугаар, дансны дугаараа манайд бүртгүүлэх юм бол худалдан авах боломжтой. Эхний 1,000 худалдан авагч өгөөж хүртэх учир дансны дугаарыг нь авч байгаа.

-Эхний мянгаас хойш худалдаж авсан хүмүүс адилхан 50 мянган төгрөгөөр худалдан авах уу?

-Тэгнэ. Гэхдээ өгөөж хүртэхгүй.

-НӨАТ-ын буцаан олголтын хүрээнд жижиг ААН-үүд яагаад энэ програмыг ашиглах хэрэгцээ шаардлагатай тулгараад байгаа вэ?

-Учир нь бүх ААН-үүд бараа үйлчилгээндээ НӨАТ-ын буцаалтын QR код, сугалаатай баримт хэвлэж өгөх шаардлагатай болоод байна. Энэ нь УИХ-аас батлагдсан НӨАТ-ын шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд бүх ААН-үүд тийм баримтаар үйлчлэх ёстой гэсэн хуулийн заалттай. Тиймээс байгууллагуудад програм хангамж зайлшгүй хэрэгтэй болж байна. Одоогийн байдлаар 20 мянган ААН энэ програмтай болох шаардлагатай. Гэхдээ энэ програм нь өөрөө хямдхан байх хэрэгтэй.

Энэ төслийн гол утга учир бол олуулаа 50 мянган төгрөгөөр худалдаж авах боломж юм. Жижиг ААН-үүд заавал кассын машин, зориулалтын принтертэй байх шаардлагагүй. Өдөртөө 50 орчим үйлчлүүлэгчтэй, 20-иод төрлийн үйлчилгээтэй газар үнэтэй кассын машин ажиллуулахад төвөгтэй.

Энэ програмыг ашиглахын тулд тухайн хүнд андройд гар утас,таблет, Windows үйлдлийн системтэй компьютер хоёрын аль нэг нь байхад  л хангалттай.

Жишээ нь баркод уншуулахгүй үйлчилгээ үзүүлдэг газруудад заавал нарийн үйлдэлтэй кассын машин хэрэггүй. Зүгээр энгийн оффисын принтер дээр баримтаа хэвлээд өгөх бололцоог энэ програм хэрэглэгчиддээ олгоно.

-ААН-үүд ebarimt.mn сайт руу ороод онлайнаар баримтаа хэвлэх боломжтой байгаа. Тэгвэл “50 мянгаар кассын програм” үүнээс юугаараа өөр гэж?

-ebarimt.mn рүү ороод хэвлэж болно л доо. Гэхдээ хэд хэдэн дутагдалтай тал бий. Эдгээрийн ялгааг тайлбарлая:

Ebarimt.mn

50 мянгаар кассын програм

Интернэт тасарсан тохиолдолд талон өгөх боломжгүй

 

Интернэтгүй нөхцөлд ч ажиллана

Байнга онлайнаар холбогдох шаардлагатай

72 цагийн дотор нэг удаа холбогдож, мэдээллээ шинэчлэх шаардлагатай

Зөвхөн НӨАТ-ын кодтой падаан хэвлэнэ

Өдрийн гүйлгээгээ хянах, тооллого хийх, бараа үйлчилгээний өртөгөө оруулах г.м маш олон давуу тал байгаа

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ шивж оруулах шаардлагатай

Урьдчилаад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ оруулсан байх тул үйлчлүүлэгчидэд баримт хурдан хэвлэж өгнө

Бага гүйлгээ хийдэг ААН-үүдэд илүү тохиромжтой

Жижиг бизнес эрхлэгчдэд тохиромжтой

Баримт хэвлэхэд дунджаар 2 минут болно

Баримт хэвлэхэд гурван секунд шаардана

 -Бүх ААН-үүдэд дэлгүүрт байдаг шиг кассын машин, бар код уншигч зэрэг үнэтэй төхөөрөмж байлгах шаардлага тавигдаад байгаа. Үүнээс болоод зарим жижиг бизнес эрхлэгчид дарамтанд орчихсон явж байна лээ. Тэдний асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж ойлголоо?

-Манай програмыг интернэтээс татаад л суулгачихна. Танд заавал үнэтэй кассын машин хэрэг болохгүй. Жирийн компьютер, принтер байхад л ажиллана гэж ахин хэлье.

Жишээ нь манай нэг эгч байна. 60 орчим настай. Тэрбээр орон сууц, ААН-д ариутгалын үйлчилгээ эрхэлдэг. Тэр эгчийг ААН-үүд кассын машинтай бол гээд шаардаад байгаа. Хэрэв авахгүй бол холбогдох газарт нь хэлнэ гээд л. Гэтэл тэр хүнд кассын машин авахгүйгээр 50 мянган төгрөгний програм худалдан аваад баримтаа хэвлээд өгөх боломж нь ингээд бүрдэж байна. Мэдлэг, мэдээлэлгүй хүмүүст үнэтэй кассын машин заавал авах ёстой гэсэн ойлголт, дарамт их байна. Үүнийг энэ програм шийдэж чадсан.

-Програмыг хэрэглэхэд хэр хялбар вэ?

-Маш хялбархан. Монголын 21 аймгийн интернэт холбогддог аль ч газраас манай програмыг татаж аваад суулгаад ашиглах боломжтой. Учир нь манай компани онлайнаар програмаа зарах дэлгүүртэй. Тэр дэлгүүртээ програмаа байршуулсан.

Програм худалдаж авах гэж буй тухайн компани эхлээд бүртгүүлнэ. Дараа нь програмаа татаж аваад татварын системдээ холбогдох юм.

Холбогдсоныхоо дараа үйлчилгээнүүдээ оруулна. Жижиг дэлгүүрүүд дунджаар 500 орчим төрлийн бараатай байдаг. Барааны сан нь манайд байж байгаа. Хэрэв шаардлагатай бол өртөг, үнийг нь оруулж болно.  Кассын програм учир өдөрт хэдэн төгрөгний ашиг олсон, хэдэн бараа зарсан зэргээ тэр оройдоо гаргачих боломжтой юм.

-Баримтаа хэвлэж өгөх боломжгүй хүмүүс яах вэ?

-Принтергүй хүмүүс нь и-мэйлээр явуулах боломжтой. Энэ нь иргэдэд маш ашигтай систем болж байна.

-Жижиг бизнес эрхлэгчдийн ихэнх нь НӨАТ төлөгч биш байдаг. Тэд яагаад энэ баримтыг хэвлэж өгөх ёстой юм бэ?

-Татварын Ерөнхий Газраас гаргасан баримтын дээд талд нь “НӨАТ төлөгч”, “НӨАТ төлөгч биш” гэсэн бичиг бий.

НӨАТ төлөгч биш газраас худалдан авалт хийх юм бол урамшуулал авахгүй ч сугалаанд оролцоно. Угаасаа бүх ААН-үүд баримт хэвлэж өгөх ёстой гэж хуулинд заагдсан байгаа.

-50 мянган төгрөгөөр эхний удаа худалдаад авчихвал дахиж мөнгө төлж сунгуулах зэрэг тохиолдол гарах уу. Бас танайхтай ижил үйлчилгээ үзүүлэх өөр програмууд бий юу. Тэдний үнэ ямар байдаг вэ?

-Гарахгүй. Нэг удаа 50 мянган төгрөгөөр худалдаад авчихад л хангалттай. Тухайн хэрэглэгч програмынхаа хөгжүүлэлт бүрийг үнэгүй хүртэнэ. Автоматаар update хийгдээд явна гэсэн үг.

Монголд анх удаа IT-ийн crowdfunding (олуулаа санхүүжүүлэх төсөл)хийгдэж байгаа гэдгээрээ маш онцлогтой. Яг үнэндээ энэ програмыг үнэгүй өгч байгаа гэсэн үг. 50 мянган төгрөг нь програмын шинэчлэлд зарцуулагдана.

Үүнтэй ижил төрлийн програм өнөөдөр доод тал нь 300 мянга, цаашлаад 2,000 доллар хүртэл үнэтэй байна.

Зарим програмуудыг хэрэглэхийн тулд хамгийн хямд нь сар бүр 15 мянган төгрөг төлөх шаардлагатай гэсэн байна лээ.

-Програмаа хэзээ авч болох вэ?

-Нэгдүгээр сарын 20 хүртэл урьдчилсан захиалга авч байна. Захиалга дуусаад мянгаас дээш хүнд борлуулагдсан бол шууд өгөөжөө хүртэж эхлэх боломжтой.



22 сэтгэгдэл
  1. HEREGTEI PRAGRAAM GARGAJ BGAAD BAYR HURGIE . HUV HUN BGAA YMAA TANAI DANSRUU MUNGUU SHILJUULSEN BURTGUULSEN DANSAAR BISH BANK DEER OCHIJ TANAIHTAI HOLBOGDOH GEHEER BOLLOHGUI YM YAJ HOLBOGDOHUU MEDEELEL AVAH GESEN YM

  2. AMD Athlon(tm)64 X2 Dual-Core processor T-53 1.70 GHz RAM 2 Gb Hard 150 Gb Ийм компьютер болох уу? 1 жил болсны дараа программын шинэчлэл ямар үнэтэй байх вэ?

  3. Ачаалал ихтэй байгаа болохоор зарим утасны дуудлагийг хүлээж авч чадахгүй байгаад уучлаарай. Захиалга хийж, төлбөр төлсөн хэрэглэгч рүү манай ажилтнууд эргэн холбогдож захиалгыг баталгаажуулж байна. Холбогдоогүй бол манай 95285317 утас руу мессеж бичнэ үү.

  4. !!!!!!!!!!!!!!!!!!!! Бэнькю Тэк гэж худлаа газар байлээ шүү.

  5. shuudangiin gazart yaj ajillah we? alban bichig ni gehed ner angilal ni yaj hiigdeh yum be angilal zaawal bh yostoi gee bizdee shuudangiin angilaliig oruulsan yumuu?

  6. одоо энэ программыг авахын тулд бүртгүүлж болох уу. өнөөдөр 2сарын 13

  7. Ene hudalaa holdogdohgui nolohgui uumaa nrtees ustgaj boldoggui yum uu.humuusiin tsag zawiig barsan

  8. Ene hudalaa holdogdohgui nolohgui uumaa nrtees ustgaj boldoggui yum uu.humuusiin tsag zawiig barsan

  9. My spouse and i got absolutely happy when Peter could conclude his analysis because of the ideas he had out of the web page. It's not at all simplistic to simply choose to be giving freely thoughts which often other people may have been selling. Therefore we consider we have got the website owner to give thanks to for this. The illustrations you have made, the straightforward blog navigation, the relationships you will give support to foster - it's got everything terrific, and it's assisting our

  10. My husband and i got glad that Albert could carry out his survey through the precious recommendations he obtained from your own web page. It's not at all simplistic to just possibly be giving away helpful tips that many many others could have been trying to sell. So we do understand we now have you to thank for this. Those illustrations you've made, the easy blog menu, the relationships your site help to promote - it is many amazing, and it is assisting our son and us do think the topic is ente

  11. Thank you for each of your effort on this web site. My mum really likes conducting research and it's obvious why. My spouse and i learn all concerning the powerful manner you render sensible thoughts through this web blog and even boost participation from some other people on that subject matter so my child has been becoming educated a lot. Take pleasure in the rest of the year. Your carrying out a glorious job. coach handbags http://www.coachoutletssale.com

  12. I am glad for writing to make you understand of the beneficial encounter my wife's daughter undergone viewing your site. She discovered many things, most notably how it is like to have a wonderful helping heart to let men and women clearly grasp a variety of impossible topics. You undoubtedly did more than my expectations. Thanks for displaying those warm and friendly, safe, revealing and also cool tips about that topic to Janet. off white clothing http://www.offwhitehoodie.us.com

  13. I simply wanted to thank you very much once more. I do not know the things I would have sorted out without the entire ways shown by you about this area of interest. It became a real troublesome scenario in my opinion, but taking note of a new skilled fashion you managed that took me to cry for joy. Now i'm happier for this advice and hope that you know what an amazing job that you are providing instructing the rest with the aid of your webblog. Most likely you haven't got to know all of us. ult

  14. My wife and i got fulfilled Raymond managed to deal with his inquiry because of the precious recommendations he discovered from your own weblog. It is now and again perplexing to simply choose to be giving out points that the others may have been selling. Therefore we discover we've got the writer to give thanks to because of that. The most important illustrations you've made, the easy site navigation, the relationships you can give support to promote - it's all unbelievable, and it is assisti

  15. Thanks for your whole efforts on this blog. Ellie enjoys engaging in research and it is easy to understand why. Most of us notice all concerning the powerful manner you create functional guides via the web blog and as well attract participation from others about this area then our girl is without question being taught a whole lot. Take advantage of the remaining portion of the year. You are performing a powerful job. golden goose http://www.goldengoose-sneakers.us

  16. A lot of thanks for every one of your work on this web page. My aunt really loves setting aside time for internet research and it's simple to grasp why. Many of us hear all of the compelling manner you present important ideas by means of the web blog and as well as welcome contribution from visitors on that area while our simple princess is understanding a lot. Have fun with the rest of the new year. Your carrying out a fantastic job. kyrie shoes http://www.kyrie5.us.com

  17. I am only commenting to make you be aware of of the fine encounter our daughter obtained browsing your blog. She discovered many pieces, not to mention what it's like to have an incredible coaching nature to make a number of people completely understand selected specialized matters. You really did more than visitors' expectations. Thank you for distributing the effective, healthy, revealing and also easy guidance on that topic to Sandra. birkin bag http://www.hermesbirkins.com

  18. I intended to put you one bit of remark to thank you so much again about the beautiful guidelines you have shared on this website. It has been so remarkably generous with people like you giving without restraint precisely what many of us would have made available as an electronic book to help make some money for their own end, most notably now that you could have done it if you decided. These basics likewise served like the easy way to understand that some people have similar keenness similar to

  19. Thank you so much for providing individuals with an extremely brilliant chance to read critical reviews from here. It really is so terrific and also jam-packed with a great time for me personally and my office mates to search your web site no less than thrice in one week to study the fresh tips you have. Not to mention, I am also actually pleased with all the extraordinary opinions you give. Selected 3 facts on this page are in reality the simplest we've ever had. christian louboutin outlet htt

  20. I wish to convey my respect for your generosity supporting persons that need assistance with the situation. Your very own commitment to getting the solution across had been extraordinarily significant and have all the time empowered ladies much like me to arrive at their dreams. Your entire warm and friendly information signifies a great deal a person like me and far more to my office workers. Thanks a lot; from all of us. air max 270 http://www.airmax270.us.com

  21. I truly wanted to make a simple comment so as to appreciate you for those awesome steps you are sharing at this website. My extended internet look up has finally been honored with beneficial facts to go over with my guests. I would assume that most of us site visitors are definitely fortunate to dwell in a fantastic community with many marvellous individuals with valuable tactics. I feel very much blessed to have used your entire website page and look forward to some more enjoyable moments read

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *