Сонгуульд BIG DATA хэрхэн ашиглах вэ?

Сонгуульд BIG DATA хэрхэн ашиглах вэ?

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 







Сүүлийн үед BIG DATA буюу их хэмжээний өгөгдөл гэсэн нэр томьёо ихээхэн ашиглагдах болж. Өнөөдөр дижитал ертөнцөд нийт 4 их наяд гигабайт орчим мэдээлэл хадгалагдаж байна гэсэн судалгаа байдаг. Ингээд BIG DATA-ны талаар “IT EXPERTS” ХХК-ийн захирал А.Мөнхбадралтай ярилцлаа.

 -BIG DATA гэж юу байдаг талаар ярилцлагаа эхэлье. Үүнийг яаж ашиглах вэ?

-BIG DATA бол том хэмжээтэй дататай харьцах тухай цогц ойлголт. Өөрөөр хэлбэл уламжлалт дата боловсруулах системүүдийн хэрээс хэтэрсэн асар том хэмжээний дата, түүнтэй холбоотой бүх ойлголтуудыг нэгтгэсэн концепци юм. Хэдэн жилийн өмнө  BIG DATA-г зөвхөн төрийн байгууллага ашиглаж байлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Статистикийн төв газар гэх мэт. BIG DATA-ны өөр нэг жишээ бол сошиал ертөнц юм. Нэг тэрбум орчим хүний мэдээллийг  Фэйсбүүк компани өөрийн серверүүд дээрээ хадгалж байнаЭнэ мэдээллээ бизнес эрхлэгчсонгуульд нэр дэвшигч нарт сурталчилгааны болон судалгааны зориулалтаар ашиглуулж асар их хэмжээний ашиг олж байна.

-Тэгвэл бид нэг тэрбум хэрэглэгчээс өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн олж авах вэ?

-Газар зүйн Мэдээллийн систем буюу GIS ашиглан их хэмжээний мэдээллийг газар зүйн байрлалаар нь бүлэглэн удирдаж анализ хийх боломжтой. Өөрөөр хэлбэл бүх дата нь өөрийн гэсэн байршлийн мэдээлэлтэй байдаг.   Тухайн мэдээллийг хаанаас оруулсан, хаана байршиж буйгаас хамаараад өөрийн гэсэн онцлогтой байдаг. Фэйсбүүкт бид зураг оруулах, комент бичих, Like дарах зэрэгт байршлийн  мэдээлэл давхар орж байдаг нь энэ мэдээллийг ашиглан байршил, нас, хүйс, сонирхлоор нь ангилан сурталчилгаа явуулах боломжийг фэйсбүүк бизнес эрхлэгчдэд олгож байна.

 -Газар зүйн  мэдээллийн систем буюу GIS гэдгийг илүү тодруулбал яг юуг хэлээд байна вэ?

 -Сүүлийн үед  газар зүйн мэдээлэлийн системийг өргөнөөр  ашиглах болсон. Үүний хамгийн энгийн жишээ бол бид гар утсаараа Google map, Weather  зэрэг аппликейшн ашиглан байршлаа тогтоохтухайн газар нутгын цаг агаарыг мэдээг авах болсон.Мэдээллийг байршилтай холбосноор тухайн мэдээллийн үнэ цэнэ хэд дахин өсдөг.  

-Фэйсбүүкийн сурталчилгаа нь хэрэглэгчийнхээ мэдээлэлд үндэслэж сурталчилгаа цацах боломжоор хангадаг гэж ойлгож болох уу. Мөнсошиалаар сурталчилгаа явуулахад байршлийн мэдээлэл их чухал байх нь ээ?

 -Яг тийм. Яагаад гэхээр Фэйсбүүк зар сурталчилгааныхаа зорилтот зах зээлээ байршлаас нь хамаарч сонгодог. Сурталчилгааг мэргэжлийн түвшинд ашиглахад газар зүйн  байршлийн  мэдлэгтэй байх шаардлагатай. Одоогийн хамгийн сонирхолтой сэдэв сонгууль байгаа тул үүгээр жишээ авъя. Тухайн нэр дэвшигч дэвшиж буй сонгуулийн тойрогт дахь тухайн дүүргийн хэд хэдэн хороо байгаа. Сурталчилгаагаа нэр дэвшиж байгаа тойрогтоо л  хүргэх  шаардлагатай болохоос биш нийт Монголын 700 мянган сошиал хэрэглэгчдэд  хүргэх шаардлагагүй. Тухайлбал Сонгино хайрхан дүүрэгт дэвшиж байгаа нэр дэвшигчийн сурталчилгааг нийт Улаанбаатар хотод оршин суудаг 30 мянган хүн үзсэн гэж бодвол 2 хувь нь л тухайн тойргын хороодод оршин суудаг байгаа. Тэгэхээр таны мэдээллийг сонгогчдоос зөвхөн 600 хүн үзсэн гэсэн үг юм. Фэйсбүүкийн сурталчилгаагаа  газар зүйн мэдээллийн системтэй уялдуулан  явуулж чадвал  зөвхөн тухайн хороодод оршин суудаг иргэдэд сурталчилгаагаа хүргэх бүрэн бололцоотой. Ингээд сурталчилгааг нь тухайн постыг үзсэн хэрэглэгчийн тоогоор төлбөрөө авдаг давуу талтай. Хэрэв зорилтот зах зээлрүүгээ хандаж чадаагүй сурталчилгаа нь таны мөнгийг үрэхээс цаашгүй байна гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 








-Тун удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байна. Сонгуульд энэ үйлчилгээг ашиглаж болох уу?

 -Бололгүй яахав. Ер нь нэр дэвшигчийн сонгуулийн стратеги бол тухайн сонгогчдын аж амьдралын хэв маяг, сонирхол, нас, хүйс гэх мэт олон зүйлд үндэслэж сурталчилгаа болон компанит ажлаа удирдан явуулах шаардлагатай болдог. 15 мянган Сонгогчийн мэдээлэл бол  BIG DATA юм.  Эдгээр мэдээлэл нь олон хуудас хүснэгтэлсэн тоон байдлаар байдаг.Тэгвэл эдгээрийг газар зүйн мэдээллийн системийн тусламжтайгаар боловсруулж ганц хуудас цаасанд багтааж том зургаар харж сонгуулийн штабаа үр дүнтэй удирдах боломжтой.   Аль дүүрэг хороодод хэдэн насны, ямар хүйсийн хүмүүс байна мөн сонгуулийн  штабаа хаана байршуулах, хаана сонгогчидтойгооуулзалтаа хийхэд тохиромжтой, тухайн намын дэмжигчид хаана хаана оршин сууж байна зэрэг маш олон асуултад хариултаа олох болно.

-Сонгуульд  BIG DATA болон Газар зүйн мэдээллийн системийг  хослуулан ашиглавал илүү үр дүнтэй юу?

-Тийм ээНэг жишээ дурьдахад Энэтхэг улсын эрх баригч Жаната нам сонгуулийн компанит ажлаа “Төр дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ” гэсэн уриатайгаар Газар зүйн мэдээллийн системийг ашиглан иргэдийн оролцоотойгоор гэр хорооллын төлөвлөлтөө шинээр хийх санаачлага гарган ажилласан нь маш үр дүнтэй болсон байдаг. Тэд яаж ажилласан бэ гэхээр сонгуульд нэр дэвшигчид иргэддээ тухайн тойргийнхоо газрын зурагтай сурталчилгааны материал хэвлэж тарааж  өгөөд тухайн газарт ямар байршилд төрийн үйлчилгээхөрөнгө оруулалт шаардлагатай байгаа, юуг өөрчлөх үү гэдэг саналыг нь газрын зураг дээр тэмдэглүүлэн авсан байгаа юм.Иргэд тухайн тойргийнхоо төлөвлөлтөд оролцохын тулд энэ сонгуульд маш их идэвхтэй оролцсон. Манай улсын хувьд бол гэр хороололд оршин суугчид ихтэй байдаг. Бид хот төлөвлөлтөө хийхдээ иргэдийн саналыг урьдчилж авалгүйгээр гэнэтхэн зөвхөн тоон мэдээлэлд үндэслэн шинээр зам татаж төлөвлөх гэхээр иргэд хашаагаа татаж авдаггүй бэрхшээлтэй тулгардаг.Тэгэхээр дээрх жишээн дээрх шиг иргэдийн оролцоотой төлөвлөлт хийчихвэл иргэд өөрсдөө төлөвлөлтийг хүсч байгаа тул тухайн газар нь амьдарч байгаа иргэд нь хашаагаа чөлөөлөхдөө дуртай байх болно.Хэрэв чөлөөлж өгөхгүй байвал бусад иргэдийн шахалт, шаардлага их тул аль болох маш хялбараар шийдвэрлэх бүрэн боломжтой байдаг. Яагаад гэвэл газар зүйн байршлийн мэдээллийн системтэй холбогдсон мэдээллийг үндэслэж хийсэн өөрчлөлтүүд нь илүү иргэддээ хүрч үнэн, зөв төлөвлөлт болж чаддаг. Зөвхөн тоон мэдээлэлд үндэслэн иргэдийн оролцоогүй, газар зүйн байршлийн мэдээллийг ашиглаагүйгээс буруу газар төрийн үйлчилгээний төвийг барьснаас болж иргэд үйлчлүүлэхэд хүндрэлтэй хүртээмж муутай байдаг.

 -Монголд BIG DATA боловсруулах үйлчилгээг танай байгууллага анхлан үйлчилгээнд нэвтрүүлж байна уу?

 -Бид өөрсдөө BIG DATA-ны нэг хэсэг, үүсгэгчхэрэглэгч нар юмХарин бизнес эрхлэгчдэд зориулсан мэдээлэл боловсруулах үйлчилгээг манай байгууллага анхлан оруулж ирж мэргэжлийн түвшинд нэвтрүүлж байна.

 

 Танай үйлчилгээг хэрхэн авч болох вэ?

 -Хоёр төрлийн хэрэглээ байгаа. Үүнд өөрсдөө худалдаж аваад тодорхой сургалтыг бид өгөөд байнга хэрэглэх. Нөгөө нь тухайн дата мэдээллээ бидэнд өгөөд түүнийг нь бид боловсруулаад хэсэг хугацааны дараа дахин хандаад шинэчлүүлээд байж болно.Үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99095317, 77205205 www.itexpert.mninfo@itexpert.mn гэсэн хаяг утсаар хандаж аваарай.