Breaking News

А.Мөнхбадрал: Зээлийн хүү бууруулах хамгийн үр дүнтэй арга бол ФИНТЕК юм

 

Технологийн дэвшил ашиглан зээлийн хүү бууруулах, банк, санхүүгийн үйлчилгээг илүү хялбар, хурдан шуурхай болгох талаар хиймэл оюун ухаан хөгжүүлэх технологийг судалж буй мэргэжилтэн А.Мөнхбадралтай ярилцлаа.

-Азийн финтек компаниуд чуулсан хамгийн том фестивальд оролцоод иржээ. Технологийн дэвшлийг санхүүгийн байгууллагууд хэрхэн ашиглаж байна вэ?

-Сингапур улсад 11 дүгээр сарын 15-наас 19-ний хооронд зохион байгуулагдсан Азийн санхүү болон технологийн финтек компаниудын хамгийн том “Fintech festival-2017”-д оролцоод ирлээ.Уг фестивальд 100 гаруй улс орны 25 мянга гаруй төлөөлөл оролцсон. Өнгөрсөн жил 200 орчим компани л шийдлээ танилцуулж байсан бол энэ жил 500 гаруй компани шийдлээ танилцуулсан нь хэр хурдацтай хөгжиж байгааг харуулж байна.

Үүнээс гадна улс бүр өөрсдийн гэсэн финтек гарааны компаниудыг дэмжих инкубатор байгуулж, тэднийгээ дагуулж үзэсгэлэнд оролцсон нь надад ажиглагдсан хамгийн чухал зүйл байсан. Мөн Visa, Mastercard зэрэг олон улсын банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд гарааны бизнесүүдийг дэмжиж, хамтран ажилласан нь финтек ирээдүйд санхүүгийн салбарыг тодорхойлно гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

Фестиваль дээр технологийн дэвшлийг ашиглаж санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд илүү хялбар, хурдан шуурхай хүргэх талаар ярилцаж, олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Санхүүгийн салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашигласнаар банк, санхүүгийн байгууллагууд зардлаа танаж, богино хугацаанд зээлийн хүүгээ бууруулж чадсан байна. Монголын хувьд зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зээлийн бүтээгдэхүүнээ уян хатан болгож, хиймэл оюун ухаан, өндөр технологи ашиглаж зардлаа бууруулах шаардлагатай гэдгийг олж харсан. Зардал буурснаар зээлийн хүү буурна.

-Тухайлбал Монголын банк, санхүүгийн байгууллагууд технологийн дэвшлийг яаж ашиглах ёстой вэ?

-Финтек компаниудын гол онцлог нь мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан хэрэглэгчдэд ухаалаг гар утас, Facebook, Wechat зэрэг сошиал платформоор дамжуулан богино хугацаанд  санхүүгийн  үйлчилгээ үзүүлэхэд оршино. Зээлийн шийдвэрийг технологи ашиглан тусгай алгоритмаар зээлийн эдийн засагч биш хиймэл оюун ухаан бүхий робот гаргана гэсэн үг юм. Ингэснээр банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал, эрсдэл буурна. Товчоор бол хүнээс хамаарсан эрсдэл буурснаар зээлийн өртөг буюу хүү буурах бодит боломжтой юм.

Жишээ нь хиймэл оюун ухаан бүхий робот 1,000 зээлдэгчтэй нэгэн зэрэг харилцаж, гадны нөлөөлөл багатай, уян хатан шийдвэр гаргаж чадна.

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоож, хүчээр бууруулах асуудал яригдаж буй. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?

-Технологийн дэвшлийг нэвтрүүлснээр банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү буурах нь тодорхой. Учир нь дэлхийн санхүүгийн зах зээлийн чиг хандлага тийм байна. Харин хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоосноор шударга өрсөлдөөнийг хааж, жамаараа хөгжиж буй зах зээлд нэмэр болохоосоо илүү сөрөг нөлөө үзүүлэхвий гэж эмээж байна.

Эдийн засгийн талаас нь тайлбарлавал зээлийн хүү буюу зах зээлд тогтсон үнэд хөндлөнгөөс нөлөөлснөөр нийлүүлэлтийг хумих эрсдэлтэй тухай мэргэжилтнүүд анхааруулж байгаа.Нөгөө талаас улс төрчид өнгөрсөн хугацаанд эрэлт талд нь буюу ард түмний дунд зээлийг тэглэнэ гэх мэт хоосон амлалтуудыг өгч ирлээ.

Дээр дурдсанчлан финтек хувьсалд дэлхийн томоохон банкууд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хувьсалд Монголын банкууд ч нэгдэх ёстой. Харамсалтай нь хувийн хэвшлийн хөгжилд төрөөс хэтэрхий их оролцсоноор тэд технологийн шинэчлэлүүдээ санхүүжүүлэх чадваргүй болох эрсдэлтэй. Үүнээс болж Монголд финтек буюу технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний хөгжил 4-5 жилээр хоцрохвий гэсэн болгоомжлол байна.

 
 
 
 

-Монголд финтек технологийг нэвтрүүлж эхэлсэн банк, санхүүгийн байгууллагууд хэр олон байна вэ?

-Байлгүй яахав, Монголын бүх банкууд мобайл банк, интернэт банк, орлого, зарлагын ATM, Qpay зэрэг  технологийн дэвшил ашигласан санхүүгийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд байна. Ингэснээр томоохон банкуудын салбарын тоо, ачаалал цөөрч, иргэд ч цаг, мөнгөө хэмнэх боломжтой болсон. Гэхдээ эдгээр нь зөвхөн харилцагчийн үйлчилгээнд төвлөрч байна.

Харин хадгаламж болон зээлийн үйлчилгээнд технологийн дэвшлийг ашиглаж байгаа нь арай хойрго санагддаг. Тиймээс цаашид энэ сууриа ашиглаж банк, санхүүгийн байгууллагууд зээлийн үйлчилгээгээ илүү боловсронгуй болгохын тулд хиймэл оюун ухаан бүхий дэвшилтэт технологид хөрөнгө оруулах шаардлагатай.

Жишээ нь iPhone-ы хамгийн сүүлд гарсан нүүр, хурууны хээ, нүд таних технологи, цахим гарын үсэг зэрэг дэвшлийг ашигласнаар хэрэглэгч банкны салбар дээр биеэр очилгүйгээр зээл авах, данс нээлгэх боломжтой болох юм. Технологид суурилсан финтек компаниуд барьцаагүй бичил зээлийн үйлчилгээ, peer to peer буюу иргэд хоорондоо бага хүүтэй зээлийг дундын зуучлагчгүйгээр апликэйшнаар дамжуулан өгөх зэрэг үйлчилгээг нэвтрүүлснээр банк болон банк бусууд зээлийн хүүгээ бууруулан өрсөлдөн зах зээлийн жамаар зээлийн хүү богино хугацаанд буурах нь дамжиггүй.

-Тэгэхээр эдгээр технологийг шинээр бүтээх үү, эсвэл бэлэн шийдлүүд бий юу. Учир нь хүү бууруулах нь өнөө, маргаашдаа тулсан шаардлага болчихоод байгаа шүү дээ?

-Азийн финтекийн фестивальд очоод энэ асуултын хариултыг тодорхой ойлгосон. Тэнд IBM, Amazon Web Service, Hitachi, MIT Media labs, Google зэрэг технолгийн гигантууд аль хэдийнэ шийдлийг зохион бүтээж, олон улсын зах зээлд нэвтрүүлсэн байна. Тиймээс Монголчуудад цаг алдах шаардлага байхгүй.

-Танай баг энэ чиглэлээр систем хөгжүүлж байгаа гэж сонссон. Бидэнд илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Манай баг бичил зээлийн судалгааг хийдэг хиймэл оюунд тулгуурласан санхүүгийн аппликэйшн хөгжүүлж байна. Тодруулбал  мөнгө зээлэх үйлчилгээг илүү боловсронгуй болгож, технологитой холбож байгаа юм. Мөнгө зээлдүүлэгч, зээлдэгч хоёрыг холбож, зээлийн талаар мэргэжлийн судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө өгдөг робот /чат бот/ гэж ойлгож болно. Энэ системийг зээлийн үйлчилгээ үзүүлэгчид ашиглахад нээлттэй.

БИТКОЙН БУЮУ КРИПТОВАЛЮТУУД НЬ АЛТНЫ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙ

-Сүүлийн үед блокчэйн технологи дээр тулгуурласан криптовалютын талаар их ярих боллоо. Энэ салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Криптовалютыг хамгийн анхны цахим валют болох биткойноор төлөөлж ярья. Биткойн нь цаашид алтыг орлох юм. Учир нь биткойныг анх бүтээхдээ санхүүгийн систем дэх алтны гүйцэтгэх үүргийг хуулбарласан гэж хэлж болно.  Тийм учраас биткойныг олборлох /mining/ гэж ярьдаг.

Хэдэн сая жилийн өмнө сансарт нейтрон од мөргөлдөж агаарт их хэмжээний алт, уран, платиниум зэрэг хүнд элэментүүд цацарч манай дэлхийд ирсэн тухай NASA-гаас саяхан мэдээлсэн. Эдгээр манай дэлхий дээр үүсээгүй учраас нөөц нь хязгаарлагдмал байдаг. Яг үүнтэй ижил 2008 онд Сатоши Накамото 21 сая биткойн буюу виртуал үнэт металыг цахим орчинд үүсгэж, олборлох боломжийг хүн төрөлхтөнд нээж өгсөн. Одоогоор 16 сая биткойн олборлосон байна. Тиймээс алт, биткойн хоёр нь хязгаарлагдмал нөөцтэй гэдгээрээ ижил шинж чанартай юм.

Алт өнөөдөр улс орнуудын гадаад валютын хамгийн чухал баталгаа болж байна. Ирээдүйд биткойн буюу криптовалютууд нь алтны үүргийг гүйцэтгэх чадвартай гэдгийг финтекийн фестиваль дээр хамгийн их онцолж ярьж байсан юм. Олон улсын мөнгөн шилжүүлгүүд дээр криптовалют, блокчэйнийг ашиглаж асар хурдан, хямд үйлчилгээг авч болж байна. Тиймээс Монгол Улсын төрийн болон хувийн санхүүгийн байгууллагууд энэ өөрчлөлтийг судалж, бусад улс орнуудаас хоцролгүй нэвтрүүлэх шаардлагатай юм.

Ирээдүйд банк, санхүүгийн салбарт хиймэл оюун ухаан, криптовалютууд чухал орон зай эзлэх нь нэгэнт тодорхой болжээ. 

12 сэтгэгдэл
  1. My wife and i got very contented when Albert managed to deal with his studies by way of the ideas he was given from your own site. It is now and again perplexing to simply always be making a gift of points that many people could have been making money from. We know we have you to be grateful to for this. The most important explanations you've made, the straightforward website menu, the relationships you can assist to instill - it is many impressive, and it's really assisting our son and the fami

  2. I and also my friends appeared to be going through the good hints located on your web site and then came up with a horrible suspicion I had not expressed respect to you for those secrets. Most of the young men are actually as a consequence joyful to learn them and already have without a doubt been enjoying those things. Thanks for genuinely well helpful as well as for picking out certain very good information millions of individuals are really desirous to understand about. Our own sincere apolog

  3. I wanted to compose you one very little observation to help thank you very much again for those splendid ideas you have shown in this case. It is so wonderfully open-handed of people like you to present freely precisely what many people might have made available as an e book to make some bucks for their own end, most notably considering that you could have done it in the event you considered necessary. Those concepts additionally acted as the easy way to be aware that many people have the identi

  4. I together with my friends happened to be looking through the excellent recommendations located on your site and then then got an awful feeling I had not thanked the web site owner for them. My people are already warmed to see all of them and have in effect honestly been using these things. Appreciation for truly being quite kind as well as for using these kinds of superb themes most people are really needing to be informed on. Our own honest apologies for not expressing gratitude to sooner.

  5. I precisely needed to say thanks again. I'm not certain the things that I would've done in the absence of the actual smart ideas shared by you regarding this subject. It was before an absolute fearsome scenario in my view, but considering the very professional mode you solved it made me to jump for fulfillment. Now i'm happier for this work as well as trust you realize what a great job you have been getting into teaching people today all through your website. I am sure you haven't come across al

  6. I precisely needed to appreciate you once more. I'm not certain the things I would have followed in the absence of the actual solutions discussed by you over this problem. It was before an absolute fearsome case for me personally, however , discovering a new well-written technique you managed the issue forced me to jump over happiness. I'm thankful for this work and believe you are aware of a powerful job you are always putting in teaching people today through the use of your webpage. I'm certai

  7. A lot of thanks for each of your labor on this blog. Kate take interest in working on investigation and it is easy to understand why. My spouse and i hear all of the compelling tactic you produce priceless steps through this web site and as well invigorate contribution from the others about this concept then our daughter is truly being taught a great deal. Take pleasure in the rest of the new year. Your doing a glorious job. ferragamo belts http://www.ferragamobelt.us.org

  8. I must express some thanks to this writer for bailing me out of such a predicament. Right after surfing through the world-wide-web and finding opinions which were not powerful, I believed my life was well over. Living devoid of the solutions to the issues you have fixed by means of this site is a critical case, and the kind which might have in a wrong way affected my career if I had not encountered your web blog. Your own training and kindness in maneuvering every item was valuable. I'm not sure

  9. I wish to express thanks to you for rescuing me from this trouble. As a result of searching through the search engines and obtaining thoughts which were not beneficial, I assumed my entire life was well over. Being alive minus the answers to the issues you've resolved by way of the article content is a crucial case, as well as those which could have in a negative way damaged my career if I had not noticed your web blog. Your personal mastery and kindness in playing with a lot of things was vita

  10. I want to show my gratitude for your kind-heartedness for persons who must have help with this study. Your personal commitment to getting the message along was rather interesting and has consistently allowed employees much like me to reach their dreams. Your warm and friendly tips and hints can mean a lot to me and still more to my office colleagues. Warm regards; from all of us. moncler http://www.monclers.us.org

  11. Thanks so much for giving everyone such a remarkable opportunity to read in detail from this site. It is always very enjoyable plus full of a lot of fun for me personally and my office acquaintances to visit your website a minimum of 3 times a week to see the fresh guidance you have got. And of course, I am just at all times astounded for the astonishing secrets you give. Certain 1 ideas in this post are absolutely the most efficient we have all had. yeezy boost 350 v2 http://www.yeezyboost-350

  12. I in addition to my buddies have been viewing the good solutions located on your site and so at once got an awful suspicion I had not expressed respect to the web site owner for those strategies. All the boys were as a result glad to see all of them and already have in fact been loving them. We appreciate you genuinely indeed helpful as well as for selecting these kinds of superb things most people are really desperate to discover. Our own sincere apologies for not saying thanks to you sooner.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *