Breaking News

16 настай охин инстаграмаас болж амиа хорложээ

Малайзын иргэн М гэх 16 настай охин инстаграм хуудсаас болж, амиа хорлосон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.  




















Охин амиа хорлохоосоо өмнө инстаграм хуудастаа "Хараал идсэн энэ ертөнцөд дахин амьдрахаас залхаж байна. Тиймээс та бүхний санал хэрэгтэй байна. Үхэх эсвэл амьдрах сонголт хийхэд минь туслаач" хэмээн бичжээ. 

 

Нийт дагагчдынх нь 69 хувь нь "Үхэх" сонголтыг хийж, түүнийг амиа хорлохыг нь дэмжсэн байна. Охин удалгүй Кучинг хот дахь гурван давхар барилгаас үсэрч, амиа егүүтгэсэн аж. 

 

"Энэ талаар Саравак мужийн цагдаагийн дарга Айдил Болассан мэдэгдэж, "Үнэхээр харамсалтай зүйл боллоо" гэж хэллээ. 

 

Ази Номхон Далайн бүсийн инстаграмын салбарын төлөөлөгч "Охины инстаграм дээрээ бичсэн зүйл хормын төдийд нийгмийн сүлжээгээр тархаж, маш олон хэрэглэгч  түүнийг амиа хорлохгүй байхыг зөвлөсөн. Санал асуулгыг 24 цаг явуулаад дуусахад 89 хувь нь “Амьдар” гэх сонголтыг хийсэн" гэж мэдэгджээ.

 

Цагдаагийнхан уг хэргийг шалгаж эхэлсэн байна. 

 

Парламентийн гишүүн, хуульч Рамкарпал Син "16 хан настай охиныг амиа хорлохыг уриалж, санал өгсөн хүмүүс хэргийн хамсаатан болж, хариуцлага хүлээх болно. Бид бүх баримтыг гартаа оруулсан. Та бүхэн ҮХЭХ сонголтыг хийгээгүй байсан бол тэр жоохон охин амиа алдахгүй байлаа. Хийж буй үйлдэлдээ үргэлж хариуцлагатай хандах учиртай" гэж хатуухан мэдэгджээ. 

 

Малайзын хуулиар насанд хүрээгүй хүүхдийг амиа хорлохыг зөвлөсөн, ятгасан этгээдийг цаазаар авах буюу 20 жилийн ялаар шийтгэдэг байна. 

                               Эх сурвалж: "www.dailymail.co.uk"















 
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *