Breaking News

Б.ТАМИР: МОНГОЛ УЛСЫН 3 ИРГЭН ТУТМЫН 1 НЬ ӨДӨРТ 3 УДАА ITOOLS-ТЭЙ ТОГТМОЛ ХОЛБОГДДОГ

Интернет технологид суурилсан дата төвийн үйлчилгээ болон домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй Айтүүлс ХК 2017 онд Монголын Хөрөнгийн зах зээлд мэдээлэл технологийн чиглэлээр  анхны IPO-г амжилттай гаргасан компани юм. Тус компанийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж, мэдээллийн технологийн салбарт шинэ дэвшлүүдийг авчирсаар байна. www.Itexpert.mn сайт мэдээллийн технологийн салбарын талаар Айтүүлс ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамиртай ярилцлаа.

Монголын мэдээллийн технологийн салбарын гол тоглогчдын нэг бол яах аргагүй itools компани. itools-ын талаар яриагаа эхэлье.

itools бол датаны уурхай буюу их өгөгдлийг хадгалж, хамгаалдаг газар. Бид өгөгдөл гэхээр маш нүсэр зүйл гэж ойлгодог. Энэ бол маш энгийн. Та бидэнд эцэг эхээс хайрласан нэрнээс эхлээд бүхий л текст, зураг, тоо баримт, дуу дүрс гээд бүх зүйл өгөгдөл гэсэн утганд хамаарна. Хүмүүс хаана төвлөрч байна тэнд бизнес өргөжиж байдаг. Энэ хэрээр хэрэгтэй, хэрэггүй асар олон өгөгдлүүд цугларч байдаг. Дэлхий дээрх нийт датаны 90 хувь нь сүүлийн хоёрхон жилийн хугацаанд бий болсон гээд бодохоор хүн төрөлхтөн ямар их өгөгдлийг бий болгож байгаа нь гайхмаар. Бид Монголдоо, Монгол залуучуудынхаа инноваци шингэсэн оюуны бүтээлийг хадгалан байршуулж, хамгаалж байна. Жишээ нь news.mn-ээс мэдээ уншиж, Имарт сүлжээ дэлгүүрээр  үйлчлүүлж,  Qpay-ээр төлбөр тооцоогоо хийж байгаа бол та itools-ийн хэрэглэгч мөн гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын 3 иргэн тутмын 1 нь өдөрт дунджаар 3 удаа itools-тэй ямар нэгэн байдлаар холбогддог. Нэг үгээр хэлбэл интернет орчинтой холбогдож л байвал itools-ийн хэрэглэгч болсон байх магадлал маш өндөр.

ДАТА БУЮУ ӨГӨГДӨЛҮҮД НЬ 21-Р ЗУУНЫ ГАЗРЫН ТОС

Олонх бизнес эрхлэгчид мэдрэмждээ тулгуурласан шийдвэр гаргаж тэр нь дийлэнхдээ буруу, муу үр дагавар авчирдаг байсан бол одоо дата дээр тулгуурлан шийдвэрээ гаргаж бүх зүйлдээ дүгнэлт хийж, оновчтой шийдвэрүүдийг гаргаж бизнесээ улам өргөжүүлсээр байна. Хэн дата дээр ажиллаж, датагаа ашиглаж чадна тэр хүн, тэр компани л энэ дижитал шилжилтийн үед тэсч үлдэнэ.

Бид Google, Amazon, Microsoft гэх мэт дэлхийн том компаниудтай өрсөлдөнө гэхгүй ч Монголынхоо хэрэгцээ шаардлагыг эхний ээлжид бүрэн хангаж, дэлхийн жишигт нийцсэн дата төвийн үйлчилгээг үзүүлэхийг зорин ажиллаж байна. Монголчуудынхаа мэдээллийн аюулгүй байдлыг цахим орчинд хамгаалахын тулд цахим хил дээр байнгын манаанд нүд цавчилгүй харуулд гарч байна даа.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭДЭГ БОЛ ОДОО ЦАГТ ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХТАЙ АДИЛ

Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд яах ёстой вэ? itools харилцагчдынхаа мэдээллийг бүрэн хамгаалж чаддаг уу?

Мэдээллийн аюулгүй байдал нь маш олон зүйлээс бүрддэг. Техник технологи, хүний хүчин зүйл, тоног төхөөрөмж, програм хангамж гэх мэт. Технологи дотроо ч мөн л олон хуваагдана. Вэб сайтын төвшинд, интернет сүлжээтэй холбогдож байгаа хэсэгт, систем дээр нь, ашиглаж байгаа тоног төхөөрөмж дээр нь, олон нийтийн цахим сүлжээний орчинд гэх мэт. Мэдээж маш олон шалгарсан технологи,  лиценз, программ хангамжууд бий. Тэдгээрийн судалгааг хийж, хамгийн сайныг нь бид ашиглаж байна. Манай компани хэдхэн хоногийн өмнө мэдээллийн аюулгүй байдлын “ PCI DSS ” буюу төлбөрийн картын аюулгүй байдлын стандартыг хангалаа. Энэхүү стандартыг хангаснаараа арилжааны банкнууд төдийгүй карт гаргасан компани бүрд олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, тухайн карт эзэмшигчийн мэдээллийг аюулгүй хадгалах, хамгаалах боломж бүрдэж байгаа. Манай компанийн хувьд мэдээллийн аюулгүй байдлыг ОУ-ын жишигт нийцүүлэн хамгаалж байна. Гэхдээ зөвхөн өгөгдлийг хадгалж буй дата төвд аюулгүй байдлаа даатгаад зогсохгүй хувь хүн ч гэсэн нууц үгээ тогтмол солих гэх мэт наад захын зүйлсийг мэддэг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

Мэдээллийн технологийн мэдлэг, ойлголт багатай иргэд it, data, лиценз, server, мэдээллийн аюулгүй байдал гээд ярихаар facebook, twitter, instagram, email зэргээр л төсөөлдөг. Гэтэл цаана нь асар том бүтэц ажиллаж байдаг. Itools-ын хөгжил өнөөдөр ямар төвшинд явж байна вэ?

Манай компанийн хувьд Улаанбаатар хотод болон Дархан хотод 2 дата төвтэй. Дэд бүтцийн хувьд бусдаас хараат бус. Улаанбаатар хотын дата төв буюу Санхүүгийн дата төв нь тасалдалгүй ажиллагааны TIER II стандартыг хангадаг. Дархан хотын дата төвөө TIER III стандартаар ажиллуулахаар зорьж байна. Тун удахгүй бид Клауд буюу Үүлэн технологид суурилсан дэд бүтэц, дата төвийн үйлчилгээгээ гаргахаар ажиллаж байна. Үүнийг одоогоор Монголд нэвтрүүлсэн газар байхгүй учраас бид анхдагч гэж хэлж болно. Ингээд бодохоор Itools зогсолтгүй хөгжиж байна. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй компани бий. Тэдний дунд мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ганц компани байна. Энэ бол itools.

Өнөөдөр мэдээллийн технологигүйгээр аль ч төрлийн бизнес явахаа больсон. Тухайн бизнесийн үйл ажиллагаа явж л байгаа цагт өгөгдөл үйлдвэрлэгдсээр байх болно. Тиймээс мэдээллийн технологийг ашиглаж л таарна. Ингэхдээ itools-ийг сонгоорой гэж зөвлөмөөр байна.

Мэдээллийн технологийн хөгжил хүний амьдрах орчныг хөнгөвчилсөөр байна. Энэ хэрээрээ хувийн болон мөнгө санхүүгийн мэдээллийн аюулгүй байдал чухлаар яригдах болсон. Иргэд ямар шалгуураар мэдээллийн аюулгүй байдлаа хангасан үйлчилгээг сонгох ёстой вэ?

Тухайн хүн ямар байгууллагатай харилцаж байна вэ гэдэг маш чухал. Нэн түрүүнд хувь хүн өөрийн өгөгдлийг хамгаалж чадаж байна уу? Мэдээллээ алдах эрсдэлээ бууруулж чадаж байна уу гэдэг нь таны хувийн асуудал. Дараа нь үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага тань таны мэдээллийг хамгаалах, нууцлах чадамж бий юу гэх мэт дээр анхаарах ёстой. Харин би Z банктай л харилцдаг. Z банк л миний мэдээллийн аюулгүй байдлыг хангах ёстой гэвэл өрөөсгөл ойлголт болно. Та интернет банкныхаа пин кодыг тодорхой хугацаанд тогтмол өөрчилж байх хэрэгтэй. Ашиглаж байгаа аппликэйшнүүдийн нэвтрэх код, нэр гээд бүгд өөр байх ёстой. Үйлчилгээ авч эхлэхээсээ өмнө маш сайн судлах хэрэгтэй. Учир нь тэд таны болон танай компанийн нууц, маш нууц мэдээллийг хадгалах гэж байна шүү дээ.

Өгөгдөл буюу data гэж юу вэ?

Бүх зүйл өгөгдөл. Текст, зураг, мэдээ мэдээлэл, одоо бидний ярилцлагаас гарч байгаа ярианууд хүртэл өгөгдөл. Өгөгдөл гэхээр асар том зүйл гэж ойлгодог. Гэтэл таны нэр хүртэл таны өгөгдөл. Олны дундаас таныг онцолж байгаа зүйлс бүр таны өгөгдөл болно. Жишээлбэл, 100 байшинтай тосгон байя. Тэдний дундаас ганц нь л шар дээвэртэй, бусад нь улаан дээвэртэй. Та ганц шар дээвэртэй байрны эзэн гэдгийг мэдсэн бол таны хувийн мэдээлэлрүү хандаж, мэдээлэл тань ил болсон гэсэн үг. Өгөгдөл бол хэцүү ойлголт бус энгийн бүх зүйл гэдгийг ойлго. Мөн facebook таны 5 жилийн өмнөх зураг, 1 жилийн өмнө бичсэн зүйлсийг дахин сануулаад байдаг. Энэ бүхэн facebook-ийн дата төвд хадгалагдаад явдаг таны тухай өгөгдөл юм.

Хиймэл оюун ухааны хөгжил сүүлийн жилүүдэд бизнес, шинжлэх ухааны салбарт хүчтэй орж ирж байна. Энэ нь мэдээллийн технологийн хөгжлийн дараагийн шат гэж ойлгож болох уу?

ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАХ НЬ БҮХ САЛБАРТ МАШ ИХ ДАВУУ ТАЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА

Хиймэл оюун ухааны үр шимийг дэлхий даяараа хүртэх цаг тун удахгүй ирнэ гэдэгт би итгэдэг. Ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт. Эрүүл мэндийн салбарт хиймэл оюун ухааныг ашигласнаар хорт хавдраас хүмүүсийг урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Гэхдээ миний хувьд технологийн хөгжлийн дараагийн шатыг блокчейн гэж харж байна.

Itools компанид хиймэл оюуны чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, үйлчилгээндээ ашиглаж байгаа ажил бий юу?

Бид хиймэл оюун ухааныг ашиглаад хамгийн сүүлд хийсэн ажил бол царай танилтын программ юм. Манай нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох ICT group ХХК нь зарим сүлжээ дэлгүүрүүдэд туршилтаар царай танилтын программаа нэвтрүүлж байна. Таныг хаана ч явж байсан таних, мэдэх боломжтой болж байгаа юм. Үйлчлүүлэгчээ таних, тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг мэдэх бүрэн боломжтой болно гэж ойлгож болно. Цаашлаад энэ программыг улсын хэмжээнд хэрэглээд гэмт хэргийн гаралт, орчны бохирдол зэргээс сэргийлэх боломж бүрдэнэ гэж итгэж байгаа. БНХАУ-д энэ төрлийн программ нэвтэрчихсэн. Амжилттай ашиглагдаж байдаг.

Танай компанийн хиймэл оюун ухааныг хөгжүүлж байгаа хэсэг нь Itools дотроо байна уу? ICT групп дотроо байна уу?

ICT группийн бас нэгэн охин компани хөгжүүлж байна. Манай групп IT-д суурилсан цогц бүтээгдэхүүн гаргаж ажиллахыг зорьдог. Групп маань 12 охин компанитай. Тэдгээр нь IT салбарт үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч нэгнийхээ үйл ажиллагаатай нөгөө нь хэзээ ч давхацдаггүй. Нэг нь интернетийг нийлүүлж байхад нөгөө нь дэд бүтцээр нь хангадаг гэх мэт. Нэг үгээр хэлбэл IT кластер байгуулсан гэсэн үг. Хүний биед хэрэггүй эрхтэн гэж байдаггүйтэй адил дээрх 12 компани нэг цогц болон ажиллаж байна.

Мэдээллийн технологийн хөгжил нь бидний цаг завыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай ч хэтэрхий мэдээллийн ил тод байдлыг бий болгоод байдаг. Үүнд хязгаар байх шаардлагатай юу?

Нээлттэй болж байгаа нь давуу ч талтай, сул ч талтай. Хэтэрхий ил тод байна гээд бид цаас хэвлэдэг, биеэр очиж дараалалд зогсдог гэх мэт хуучинруугаа эргэх ёсгүй юм. Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр аюулгүй байдал нь ч давхар хөгжинө. Хүн бүр өөрийн мэдээлэлдээ хянамгай ханддаг байх хэрэгтэй. Жишээ нь цахим хуудсанд мэдээллээ оруулахдаа хүртэл ядаж тэр цахим хуудас хамгаалагдсан уу үгүй юу гэдгийг шалгачихдаг баймаар байгаа юм.

Монголын мэдээллийн технологийн зах зээлийн хөгжил ямар төвшинд байна вэ? Itools-ийн өрсөлдөгч хэчнээн компани байна вэ?

Үндсэн бизнесийн үйл ажиллагаагаа дата төвд тулгуурлан явуулдаг компани манайх л байна. Олон нийтэд нээлттэй, Монголдоо танигдсан, хамгийн олон харилцагчтай компани бол Itools ХК юм. Харин эсрэгээрээ харилцагчдынхаа мэдээллийг хадгалах зориулалтаар  дата төвийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд гэвэл үүрэн холбооны операторууд, банкнууд байна. Мөн Төрийн байгууллагуудын мэдээллийг хадгалах, хамгаалах, дамжуулах үндсэн үйл ажиллагаатай “Үндэсний дата төв” байна.

Монгол Улс цахим засаглал, дижитал төрийн үйлчилгээ үзүүлэхээр сүүлийн жилүүдэд дэд бүтэц, эрх зүйн орчин зэргээ бүрдүүлж, төрийн зарим үйлчилгээ цахим байдлаар иргэдэд очдог болсон. Тэгвэл энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компаниудаа дэмжих чиглэлд хангалттай анхаарч чадаж байна уу?

Иргэн ч бай, төрийн байгууллага ч бай дижитал шилжилт хийхэд суурь сайн хангагдаагүй л байна. Гэхдээ бид хэзээ сайн болох бол гэж хүлээхгүйгээр өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээр нийгмээ дагуулах нь зүйтэй гэсэн зорилготой ажиллаж байна. Мэдээллийн технологийн салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зайлшгүй чухал.

ТӨР НЬ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙГЭЭ ӨРСӨЛДДӨГГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Мэдээллийн технологийн салбарт Төрийн дэмжлэг хангалттай байж чаддаг уу?

Төр өөрөө мэдээллийн технологийн баг бүрдүүлээд ажиллаад байдаг. Үүний жишээ олон бий. Ингэхээр яалт ч үгүй төр хувийн хэвшлийн хооронд өрсөлдөөн бий болоод байна. Төр хувийн хэвшлийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авахын оронд өөрөө өрсөлдөгч болж зах зээлд орж ирэх нь буруу юм. Цаашлаад мэдээллийн технологийн салбарын компаниуд хамтын ажиллагаа тал дээрээ анхаармаар санагддаг. Мөн төрөлжилт байх зайлшгүй шаардлагатай. Төрөлжөөд ирвэл нэг том бүтээгдэхүүн гаргахад хүртэл бүх талд ашиг бий болно. Модуль бүрээр нь хувааж аваад хөгжүүлээд явах бүрэн боломжтой. Үүнийгээ дотоодын зах зээлд нэвтрүүлээд, дараа нь дэлхийн зах зээлд өрсөлдөх хүчтэй бүтээгдэхтэй болох боломж бий гэж хардаг. Гэвч компаниуд ингэж чаддаггүй. Дор бүрнээ юу тренд болж байна тийшээгээ бүгд хошуурдаг. Ингэхээр хэн нь ч хожихгүй,  үлгэн салган үйл ажиллагаагаа явуулаад л байх  жишээтэй.

Та Itools ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод жил гаруй болж байна. Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахад ямар ялгаа, онцлог байна вэ?

Миний хувьд энэ ажлаа авахаас өмнө хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад менежерийн төвшинд гүйцэтгэлийн ажил голлон хийж байсан. Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал болоод харахаар олон нийтийн гэдэг утгаараа маш том давуу тал байна. Өдөр бүр суралцсаар байна. Компанийн засаглал, хяналт, үйлчлүүлэгчдийн итгэл байна. Itools хувьцаа гаргаж, олон нийтийн буюу хувьцаат компани болсноороо энэ компанид мэдээллээ байршуулах харилцагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Олон нийтийн хяналт байгаа учраас олон нийтийн итгэл бас байна.

Та санхүүгийн мэргэжилтэй хирнээ яагаад мэдээллийн технологийн салбарт ажиллах болов?

Турк улсад мастерийн зэрэг хамгаалаад эх орондоо ирсний дараа миний сайн найз Татварын ерөнхий газрын дэргэд Засгийн газрын тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хөгжүүлэх төслийн нэгж (НӨАТУС) байгуулагдан ажиллах гэж байна гээд тэнд шалгалт өгөх санал тавьсан. Тэгээд энэ төсөлд санхүүгийн судалгаа шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад төсөл дууссаны дараа Майкрософтын албан ёсны эрхтэй мэдээллийн технологийн сургалт явуулдаг компанид ажилласан. Энэ үед Itools-ээс гүйцэтгэх захирлын ажлын санал ирж гэр бүлийнхээ хүнтэй зөвлөлдсөний дараа, урам зориг аваад саналыг хүлээн авч ханцуй шамлан ажилдаа орсон доо.

Одоо аливаа мэргэжилтнүүд мэргэжлийн ментор буюу зөвлөхтэй болсон байна. Танд ментор бий юу?

Менторууд мэдээж бий. Бараг бүгдийг нь өөрөө араас нь хөөцөлдөж байж ментороо болгосон. Тэд голдуу мэдээллийн технологийн салбарын хүмүүс бий. Аливаа зүйлийг илүү том зургаар харахад тэдний зөвлөгөө маш чухал нөлөө үзүүлдэг. Албан болон албан бус гээд нийт 4 ментортой. Нөхрийгөө оруулбал 5 болно (инээв). Би эмэгтэй хүн учраас нарийн, жижиг зүйлсийг хэтэрхий анхаараад байдаг талтай. Харин менторууд надад илүү том зургаар нь аливааг харж, хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудад маань зөвлөгөө өгч ажилладаг. Би өөрөө ч гэсэн маш сайн ментор.

Itools компанид гаднын хөрөнгө оруулагч хувь эзэмшдэг үү?

4-р сард Хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг хийх үеэр авсан тархалтын мэдээнээс харвал олон нийтийн эзэмшлийн 38,6% дотор байгаагүй. Харин Азийн хөрөнгө оруулалтын сан өнгөрсөн оны 4 дүгээр улиралд манай стратегийн хөрөнгө оруулагч болж компанийн 11,9%-ийг эзэмшдэг болсон. Тэгэхээр 11,9%-ийг гаднын хөрөнгө оруулагч эзэмшдэг гэж ойлгож болно.

2017 онд Itools Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах үед биткойн олны анхаарлын төвд, өндрөө авсан “халуун” үе байсан. Тэр үеэс өмнөхөн танай компани биткойн, цахим мөнгөний талбарт ажиллаж байгаа тухай хэд хэдэн мэдээлэл гарч, Cloud mining үйлчилгээ нэвтрүүлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Itools ч гэлтгүй мэдээллийн технологийн компаниуд зах зээлд юу тренд болж байгааг нарийн судалж түүнтэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэж, тасралтгүй хөгжсөөр байдаг. Биткойн бол цахим мөнгө. Itools үүнд анхаарал хандуулаагүй ч үүний цаадах суурь технологид буюу Блокчейнд анхаарал хандуулж ажилласан. Энэ хүрээнд блокчейн технологи дээр суурилсан cloud mining гэдэг системийг захиалгаар хөгжүүлүүлж, хурд ( hashrate ) олборлох системийг олон нийтэд таниулах ажил хийсэн. Биткойнд мөнгөө оруулаад тэр нь амжилт олоогүй гэх мэт буруу ойлголттой хэсэг хүмүүс байдаг. Манайд нэг ч цахим мөнгө олборлодог машин байхгүй. Бид зөвхөн цахим мөнгө олборлоход шаардлагатай хурдны системийг бүтээж ажилласан.

Дархан хотод манай блокчэйн дата төв үйл ажиллагаагаа явуулж байна. Бид энд Япон улсын томоохон 2 групптэй хамтран 1000 гаруй төхөөрөмжийг дэд бүтэц, хэвийн, найдвартай ажиллагааг нь бүрэн хангаж ажиллуулж байна. Нэг ёсондоо цахим мөнгөний ханшийн өсөлт бууралт itools-д огтхон ч хамаардаггүй гэж ойлгож болно.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

13 сэтгэгдэл
  1. I in addition to my pals were actually following the best tips on the blog and so all of the sudden developed an awful suspicion I had not thanked the site owner for those tips. All the women were definitely for this reason joyful to read through them and have honestly been loving these things. We appreciate you genuinely very considerate and then for making a choice on this form of good areas millions of individuals are really needing to discover. My very own sincere apologies for not saying th

  2. I enjoy you because of your whole work on this blog. My niece take interest in setting aside time for internet research and it's easy to understand why. A number of us hear all regarding the lively means you provide vital steps by means of this blog and therefore attract response from other individuals on the point while our own child is truly starting to learn a great deal. Take pleasure in the remaining portion of the new year. You're the one doing a really good job. supreme hoodie http://www

  3. I precisely wanted to appreciate you once more. I am not sure the things I could possibly have followed in the absence of the advice shown by you about my problem. It was a real terrifying difficulty in my view, however , noticing a expert approach you solved that made me to jump for delight. I am just grateful for the service and thus wish you realize what a powerful job you happen to be putting in educating other individuals with the aid of your web blog. I am certain you have never met any of

  4. I'm just commenting to let you understand what a perfect experience our daughter obtained using your web site. She even learned a good number of issues, including how it is like to have a great helping nature to get others smoothly have an understanding of various complex matters. You really surpassed our desires. I appreciate you for providing such necessary, healthy, edifying and even cool tips about the topic to Jane. balenciaga shoes http://www.balenciaga.us.com

  5. I am commenting to make you know of the fine discovery our child went through visiting your webblog. She realized several things, not to mention what it's like to possess a very effective giving nature to let the mediocre ones clearly know some problematic matters. You really surpassed visitors' expected results. I appreciate you for rendering those valuable, trusted, edifying and also cool tips on that topic to Kate. fila shoes http://www.filashoes.us.org

  6. Thanks a lot for giving everyone an extraordinarily wonderful chance to read in detail from this web site. It is usually so sweet and also jam-packed with amusement for me and my office fellow workers to visit your blog at minimum thrice weekly to see the new tips you have got. Of course, I am always happy concerning the splendid hints you serve. Certain two ideas in this article are ultimately the most effective we have had. nike sneakers http://www.nikesneakers.us.com

  7. Thank you so much for giving everyone remarkably superb chance to read in detail from this website. It is often very pleasant and also jam-packed with a lot of fun for me and my office peers to search your website at the least thrice in one week to study the fresh issues you have got. Of course, I am just always astounded for the stunning solutions you serve. Selected 4 areas in this post are completely the best I have had. coach outlet http://www.coachoutlets.name

  8. I wanted to jot down a brief message to be able to say thanks to you for some of the marvelous recommendations you are posting at this website. My prolonged internet search has at the end been rewarded with reputable points to write about with my friends and classmates. I 'd assert that most of us site visitors actually are quite endowed to exist in a useful network with so many lovely people with good tricks. I feel extremely fortunate to have used the weblog and look forward to tons of more f

  9. My wife and i were absolutely thrilled when Jordan managed to conclude his reports by way of the precious recommendations he made using your blog. It's not at all simplistic just to happen to be giving out points which often many others could have been selling. And we all realize we now have the website owner to be grateful to for that. These illustrations you have made, the easy web site navigation, the friendships your site help instill - it's got most spectacular, and it's leading our son in

  10. My spouse and i were so more than happy when John could do his investigation using the ideas he came across out of your web pages. It is now and again perplexing to simply happen to be handing out guidelines which often the others might have been selling. So we consider we have you to give thanks to for that. All of the explanations you made, the simple web site menu, the relationships you can make it easier to foster - it's got everything impressive, and it's leading our son and our family know

  11. Thanks for your whole labor on this web page. My niece delights in going through research and it's really easy to see why. We learn all regarding the lively manner you deliver very useful ideas through your web blog and as well inspire contribution from other ones on this content so my simple princess has been understanding a great deal. Enjoy the rest of the new year. You're performing a really great job. curry 5 shoes http://www.curry5shoes.net

  12. I wish to get across my appreciation for your kind-heartedness giving support to folks who must have assistance with this one issue. Your special commitment to getting the solution throughout has been especially useful and have specifically helped most people just like me to achieve their ambitions. This warm and friendly information can mean this much to me and still more to my fellow workers. Thanks a ton; from everyone of us. jordan 13 http://www.jordan13.us.com

  13. I truly wanted to write down a small message to say thanks to you for the fantastic points you are posting at this site. My incredibly long internet investigation has now been honored with wonderful strategies to exchange with my close friends. I would declare that we site visitors are undoubtedly fortunate to dwell in a superb network with very many awesome individuals with valuable solutions. I feel rather blessed to have encountered the site and look forward to so many more entertaining minut

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *