Уул уурхайн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа программ хангамжыг Монголдоо үйлдвэрлэх боломж байнуу?

 Өнөөдөр Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниуд геологийн хайгуулын мэдээгээ нэгтгэж ордынхоо хүдрийн бетийн загварыг бэлдэхээс эхлээд төлөвлөгөө, зураг төсөлөө боловсруулах, олборлолтын явцадаа бүх тооцоогоо хийгээд явах янз бүрийн өндөр үнэтэй программуудыг хэрэглэж байна. Энд зарцуулж байгаа мөнгө нь ч гэсэн жилээс жилд өсөж, компаны удирдлага ч программ хангамж нь оюуны өмч, бүтээл гэдгийг нь ойлгож ухамсарласанаараа худалдаж авсан лицензтэй программ хэрэглэж эхэлж байгаа, ядаж л тийм эрмэлзлэлтэй болсон нь сайшаалтай юм. Тэхдээ одоогоор хэрэглэгдэж байгаа бүх л софт-ууд нь бүгд гадаадынх ба бага биш мөнгө тэр софт-г худалдаж авах, жил бүр лицензээ сунгуулах, экспертийг нь урьж юм заалгах зэрэгт зарцуулагдаж гадагшаа урсаж байна. Тэхээр энэ чиглэлд Монголчууд ажиллаж Монголд хийгдсэн уул уурхайн программ хангамжыг дотоодын зах зээлдээ нийлүүлэх боломж юу байна, гэдэг талаар хэлэлцэцгээе.

Б. Батхүү