Компютер удаашрах 10 шалтгаан

 1. Систем эхэлж ачаалахад хэт олон программ суусан (Start-up overload)
Цаг хугацаа өнгөрөх тусам чи компютертаа олон программ нэмж суулгана, харин олонх программ автоматаар старт-ап дотор өөрийгөө суулгадаг. Мөн өөрийгөө харагдуулахгүй ч Виндөүзийн старт-ап системд суух нь ч бий. (run коммандаар MSCONFIG гэж бичин харж, хасч тохируулж болно). Бүр лавширвал таны компютер таг ажиллахгүй болно. Энэ старт-ап хэсэгт суух программыг хянаснаар системийн үзүүлэлтийг ихэд сайжруулж болно.
2. Спайвэр Spyware
Өөрсдийгөө виндөүзийн регистр, цөм файлын системд нууцаар суулгадаг хорлонт программууд компютерийн удаашруулж, гацаадаг. Эдгээр программуд таныг үнэгүй программ суулгах явцад буюу вэб сайтад хандаж байх явцад сууж үлддэг. Эдгээр спайвэр программыг таны системийг гэмтээхээс өмнө яаралтай устгах хэрэгтэй. XoftspySE зэрэг автомат спайвэр олж устгах программ бий.
3. Виндөүзийн эвдэрсэн гэмтсэн регистр
Виндөүзийн регистр бол чиний үйлдлийн систем, программыг хянаж байдаг мастер хяналтын төв юм. Регистр эвдрэх, хэт ачаалал авснаас программ ачаалах хугацаа удаашрах, Виндөүз эхлэхдээ удах, маш удаан унтрах зэргээр компютерийн үзүүлэлтэнд муугаар нөлөөлдөг. Виндөүзийн регистрийг цэвэрлэж, багасгаж, сайжруулснаар компютерийн үзүүлэлт, асах унтрах нь хурдасна.
4. Муу эрэмбэлсэн хатуу диск Defragmentation
Хатуу диск болон файлын системээ хэрхэн эрэмбэлснээс компютерийн ажиллагаа хамаарна. Цаг хугацаа удах тусам чиний компютерийн файл энд тэндхийн хэсэг бусаг битэд хуваагдан хатуу дискний энд тэнд байрлана. Харин энэ бүхнийг цэгцлэн эрэмбэлснээр тухайн файлд хүрэх хандах нь хурдасна гэсэн үг. Эрэмбэлэх багаж виндөүзэд өөрт нь бий. My Computer нээгээд, С дээр маузны баруун товчоо товшоод хамгийн доод талын “Properties” дарна. “Tools” гэсэн таб руу орж, “Defragment Now” гэсэн сонголтыг дарна.
5. Муу хамгаалалтын софтвэр системийн их нөөц ашигладаг
Харамсалтай нь хамгалалтын олон программ системийн нөөц, санах ойн ихэнх хэсгийг ашиглаж ачаалдаг. Уг программ байнга таны компютерийг хянаж шалгаснаар бусад талын ажиллагаа доголдох нь бий. Хамгаалалтын программ хэдий хэмжээний нөөц, санах ой ашиглаж байгааг CTRL+ALT+DELETE даран таск менежерээс харна.
6. Устгасан прораммын үлдэгдэл
Контрол панел болон старт менюний программын өөрийн устгал ажиллуулж устгасан ч устгасан программын зарим нэг хэсэг үлддэг. Виндөүз тэдэнтэй яахыгаа тодорхойлон компютер удах нь бий. Регистр дотор мөн үлдэж таны компютерийн цөмийг бөглөж байж болох юм.
7. Пейжфайл /Pagefile
Виндөүзийн пейжфайл нь функц ачаалж байхад чиний компютер файл шилжүүлж хөдөлгөхөд ашигладаг түр зуурын санах ойн хэсэг юм. Хэрэв таны пеижфайл хэт бага бол үзүүлэлт удааширч, алдааны мессеж гарч ирнэ. Пейжфайл хэрхэн тохируулахыг өмнө бичсэн.
8. Хатуу дискний зай багасч, интернэтийн болон виндөүзийн темп файл дүүрсэн
Хэрэв таны хатуу диск 10 хувиас бага зайтай бол таны компютер мэдэгдэхүйц удааширна. Сайжруулахын тулд хэрэглэдэггүй программ устгах, хуучин файлаа (стартаа дараад run гээд %temp% гэж бич, ингэснээр темп буюу таны хуучин ашиглаж байсан, санах ойд үлдсэн, компютерт санамсаргүй хадгалагдсан бүх файлыг гарган, эдгээрийг утсга) устгах зэргээр зайгаа суллах хэрэгтэй.
9. Вирус
Спайвэртэй ойр холбоотой вирус таны компютерийг бүр ажиллагаагүй ч болгож чадна. Имэйл, мессэжээр ихэнх вирус ирдэг, эсвэл нэтээс татаж авсан программ, тоглоомноос ч юмуу.
10. Хардвэрийн асуудал
Хардвэр буюу компютерийн эд анги муудсан, элэгдсэн, үе нь өнгөрсөн, ачааллаа дийлэхээ больсон зэрэг шалтгаан байж болно. Удаан асах, программ удаан муу ачаалах, алдаа заах зэрэг шинж илэрнэ. Хардвэр шинждэг цөөн программ бий, компютераа сайжруулах шинэчлэхдээ сайн найдвартай ажиллагаатай эд анги хийх хэрэгтэй.