Хиймэл дагуул худалдаж авахаар болов

 

Ураны орд газар болон ашигт малтмалын ордуудыг
богино хугацаанд нээн илрүүлдэг хиймэл дагуулыг Япон улсаас Монгол Улс  худалдаж
авах болсон тухай Япон улсын хэвлэлд мэдээлжээ. Хиймэл дагуулыг ашиглах тухай
төслийн талаар 2011 оны хоёрдугаар сард Улаанбаатарт болох хоёр талын
хэлэлцээрээр шийдэх юм байна. Дээрх хиймэл дагуул нь дэлхийн 50 см-ээс том
обьектийг илрүүлэх чадалтай юм байна. Энэ нь Монголын геологи хайгуулынханд маш
том дэм болно гэж үзэж буй гэнэ. Өнгөрсөн намар Токио, Улаанбаатарын удирдлагууд
ашигт малтмалын орд газруудын талаар тодорхой хэлэлцээр хийж, дээрх асуудлаар
тохиролцоонд хүрчээ. Дээрх хиймэл дагуулыг 123.5 сая ам.доллараар худалдаж авч
байгаа юм байна.