Chrome үйлдлийн системтэй дэсктоп гарна
Хэрвээ
та Google-ийн Chrome үйлдлийн системийг өөрийн ширээний компьютерт
суулгахыг хүсч байгаа бол таны хүсэл удахгүй биелэх бололтой. Google
компани ширээний компьютерт зориулсан Chrome үйлдлийн системийг
боловсруулж, түүнд зориулсан компьютерийн загварыг ч бүтээж байгаа аж.
Туршилтын
шатандаа явж байгаа уг бүтээгдэхүүн нь Mac Mini-тэй хэмжээгээрээ
ойролцоо ба Samsung брэнд нэрийн дор худалдаалагдаж магадгүй байна.
Хэрвээ энэхүү хэрэгсэл худалдаанд гарч эхэлбэл хөгжиж буй орны зах зээлд
их хэмжээгээр борлогдох хандлагатай байна.