Breaking News

”Аррlе” шинэ загваруудаа танилцуулна

 
”Аррlе” шинэ загваруудаа танилцуулна

"Аррlе" өнгөрсөн жилийн долдугаар сард iРhonе-4-өө, өнгөрсөн гуравдугаар сард iРаd-2-оо танилцуулсан хэдий ч тэдгээр нь одоо хэр хамгийн эрэлттэй, борлуулалт ихтэй бүтээгдэхүүн хэвээр байгаа юм. Одоо "Аррlе" компани "гурав дахь эрин"-ээ танилцуулахад бэлэн болсон байна.

Шинэ технологиор бүтээх электрон бараагаа нууцалж байсан Apple компани ирэх аравдугаар сарын 3-нд iРhоnе болон iPad-ын шинэ загваруудыг танилцуулж, ирэх оны эхээр худалдаанд гаргахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ.

Эдгээр шинэ загварууд технологийн ямар дэвшилтэт талыг агуулсан байх нь одоог болтол нууц хэвээр байгаа юм."DigiTimes" технологийн агентлаг шинэ iPhone-ыг iРhone 5 эсвэл iРhone 4S хэмээн нэрлэхбайх хэмээн таамаглаж байгаа аж. Мөн зөөврийн компьютерийн төрөлд багтах iРаd-3 нь илүү нимгэн дэлгэцтэй болж, 1536-аас 2048 пикселийн нягтаршилтай дэлгэцтэй бүтээгдэж байгаа юм байна.

Шинээр танилцуулахаар зэхэж буй iРаd-3-аар 30 хөдөлгөөнт зураглалыг үзэх боломжтой хэмээн таамаглаж байгаа гэнэ. "Аррlе" ухаалаг гар утас болон зөөврийн компьютерийн технологийн бусад компанийг үнээ хямдруулж, дампуурахад хүргээд байгаа билээ.

Энэ жилийн эхний хагас гэхэд л "Аррlе" 110 мянган ухаалаг гар утас, 42 мянган iРаd болон Макинтош нэрийн компьютероо борлуулаад байгаа бөгөөд Европын технологийн зах зээлийн 70 хувийг эзлээд байгаа юм.

iРаd-3-ын сургаар НР технологийн компани өөрсдийн ТоuсhРаd зөөврийн компьютертоо даваа гаригаас эхлэн хямдрал зарлаж эхлээд байгаа гэнэ
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *