
“Pitney Bowes Software” компанийн Монгол дахь менежер А.Мөнхбаяртай ярилцлаа.
Геологи, уул
уурхайн салбарт ажиллагсад танай программ хангамжийг андахгүй. Уншигчдад компанийнхаа үйл ажиллагааг
танилцуулаач.
-“Pitney Bowes Software” Газарзүйн
мэдээллийн систем, шуудангийн автомажуулсан систем, геологи хайгуулын боловсруулалтын
програм хангамж бүтээх чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ 36
мянган ажиллагсадтай. Манай улсын хувьд өнгөрсөн онд салбараа нээсэн. Монгол
дахь салбар компани нь геологи, хайгуулын консалтинг болон
лицензтэй программ хангамж худалдаа, геологийн мэргэжилтэн бэлтгэх сургах чиглэлээр
үйл ажиллагаагаа явуулдаг.
Манай газарзүйн мэдээллийн систем, геологи
хайгуулын боловсруулалтын MapInfo Professional, Encom Discover 3D, Encom PA, ModelVisoin зэрэг программ хангамжийг монголын 100
гаруй геологи, уул уурхайн компани ашигладаг. Монголд явуулж буй бидний үйл ажиллагааны гол онцлог нь
дэлхийн геологийн салбарт тэргүүлж буй олон улсын стандарт, шилдэг программ
хангамжийг Монголын уул уурхайн салбарт
нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.
Бид энэ хугацаанд 10 геологи хайгуулын мэдээлэл боловсруулах төслийг Австрали, Монгол мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн.
Тэгэхээр олон улсын геологи хайгуулын сүүлийн үеийн технологийг
Монголд нэвтрүүлэх ажил хийж байгаа гэсэн үг үү?
Тийм. Манай компани геологи хайгуулын боловсруулалтын
программ хангамжийн тал дээр түлхүү ажилладаг. Гаднаас
хөрөнгө оруулалт татаад уул уурхайг хөгжүүлэхэд хамгийн гол нь сүүлийн үеийн технологи эзэмшсэн чадварлаг мэргэжилтэн, чухал.
Үүнтэй холбогдуулаад бид сар болгон харилцагчдаа зориулж гаднаас мэргэжилтэн урьж
авчран сургалт семинар зохион байгуулдаг.
Тэгвэл Монголдоо
олон улсын нэр хүнд бүхий сургалтанд сууж улмаар гадны мэргэжилтнүүдтэй эн тэнцүү ажиллах боломжтой болно гэсэн үг
үү?
Тийм. Манай мэргэжилтнүүд мэдлэг чадварын хувьд гадаадынханд
гологдоод байдаггүй. Хамгийн гол нь геологичдоо олон улсын тавцанд ажиллуулах
тэр боломжийг хангаж сургалтанд хамруулах хэрэгтэй. Өнөөдрийн хөрөнгө оруулалт, ирээдүйн ашиг
гэсэн үг байдаг . Бид ч энэ тал дээр геологичдоо аль
болох дэмжиж ажиллахыг эрмэлзэж байна.
Танай энэ сургалтанд яаж бүртгүүлэх вэ? Сургалтанд нийт хэдэн хүн хамрагдах вэ?
Сургалтын
бүртгэлийг www.mapinfo.mn вэб сайтаар хийж байгаа. Мөн манай компаний www.itexpert.mn вэб сайтад орж дэлгэрэнгүй мэдээлэл
авч болно. Харилцах утас: 99095317, е-мэйл хаяг: info@itexpert.mn. Сургалтанд хамрагдах хүний тоо
хязгаартай. Нэг удаад 5 хүн сургалтанд суух боломжтой
Танай программ хангамжийг ашигласанаараа уул уурхайн
компаниуд геологи хайгуул өрөмдлөгийн зардлаа бууруулж өндөр үр ашигтай ажиллах
боломжоор хангагдах уу?
Тиймээ Манай программыг
ашигласнаараа та өөрийн
өгөгдлийн үнэ цэнийг дээд зэргээр нэмэгдүүлэх, байгалийн нөөц баялагийн
байрлалыг зөв тодорхойлох, үнэлэх улмаар ашиглах ач холбогдолтой юм.
Уул,
уурхай ашигт малтмалын салбарт ажиллаж байгаа хүмүүс өгөгдөл боловсруулах, зөв
зохистой ашиглах тал дээр их хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулдаг. Тэгэхээр та
бүхэн зөв програм, хангамж сонгосон, өөрийн эзэмшиж байгаа ашигт малтмалын үнэ
цэнийг зөв тодорхойлсон гэдэгтэй аль хэр итгэлтэй байдаг вэ. Тэгвэл MapInfo
Pro, Encom Discover иж бүрдэл нь олон тооны, олон төрлийн эх
сурвалж, мэдээ, мэдээлэл дээр үндэслэн тухайн өгөгдлүүдийг нарийвчлан
боловсруулж таныг болон танай байгууллагын мэргэжилтэнг дээд зэргийн нарийвчлал
бүхий, ашиглахад хялбар, ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээллээр хангаснаар геологи хайгуул
өрөмдлөгийн зардлаа бууруулж өндөр үр ашигтай ажиллах боломжоор хангана .
Танайх
сургалтаас гадна программ хангамжийн үйлчилгээ
эрхэлдэг гэсэн. Энэ талаараа?
Манай компани уул уурхай, геологи хайгуулын боловсруулалтын
чиглэлээр программ хангамж нийлүүлдэг ба эдгээр программ нь геологи хайгуулын
ажлын бүх үе шатыг хамарч ажилладгаараа онцлогтой. Геологи,
геофизик,
геохимийн хайгуулын бүх мэдээллийг нэгдсэн дата баазад
оруулж, боловсруулдаг. Манай харилцагчдын 90
гаруй хувь нь геологи, уул уурхайн компани.
Программ хангамж гэдэг тухайн төслийн мэдээллийн гол
цөм болдог байх нь?
Уул уурхайн эрсдэл өндөртэй салбарт программ хангамж их чухал байдаг. Геологи хайгуулын өгөгдлүүдийг боловсруулаад 3 хэмжээстээр ашигт малтмалын нөөцийн бүтцийг гаргаж бодит нөөцийн
хэмжээгээ зөв тодорхойлох нь маш чухал
Энэ хөрөнгө оруулалт татах үндэс суурь болсон олон улсын
стандартад хүрсэн техникийн тайлан репортыг боловсруулахад зайлшгүй программ
хангамж хэрэглэдэг. Бүх уул уурхайн төслүүд нь хайгуулын шатнаасаа үйлдвэрлэл,
түүний хяналт удирдлага хүртэл программ хангамжийн тусламжтай л хийгдэж
байна.