Motorola" компани “Moto G” загвараа танилцууллаа
2013.11.15
2513
Өнгөрсөн онд “Google” компанийн эзэмшилд шилжсэн “Motorola Mobility”-ийн
зүгээс өндөр үнэтэй ухаалаг
гар утас худалдан авах боломжгүй иргэдэд зориулан хямд үнэтэй “Moto G” ухаалаг
гар утас бүтээснээ танилцууллаа. Энэхүү ухаалаг гар утас нь АНУ-ын зах зээл
дээр 179 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарахаар болсон байна. Нээлтийн үеэр
“Motorola Mobility” компанийн гүйцэтгэх захирал Деннис Вуудсаид “Moto G утсыг
30 улсын зах зээл дээр гаргах ба өндөр үнэтэй гар утастай харьцуулж болохоор
өндөр хүч, дэлгэцийн нягтралтай байна” гэж шинэ гар утсаа үнэлжээ. Хэдийгээр
“Google” компани “Motorola Mobility”-ийг худалдан авнаасаа хойш “Moto X”
ухаалаг гар утсыг худалдаанд гаргасан ч гуравдугаар улирлын орлого нь өнгөрсөн
оныхоос 34 хувиар буурсан байна. Дашрамд дурдахад, “Strategy Analytics”-ийн
мэдээллэж байгаагаар “Motorola” компани дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн
1.7 хувийг бүрдүүлж байгаа ажээ