Технологийн дэвшил ашиглан зээлийн хүү бууруулах, банк, санхүүгийн үйлчилгээг илүү хялбар, хурдан шуурхай болгох талаар хиймэл оюун ухаан хөгжүүлэх технологийг судалж буй мэргэжилтэн А.Мөнхбадралтай ярилцлаа.
-Азийн финтек компаниуд чуулсан хамгийн том фестивальд оролцоод иржээ. Технологийн дэвшлийг санхүүгийн байгууллагууд хэрхэн ашиглаж байна вэ?
-Сингапур улсад 11 дүгээр сарын 15-наас 19-ний хооронд зохион байгуулагдсан Уг фестивальд 100 гаруй улс орны 25 мянга гаруй төлөөлөл оролцсон. Өнгөрсөн жил 200 орчим компани л шийдлээ танилцуулж байсан бол энэ жил 500 гаруй компани шийдлээ танилцуулсан нь хэр хурдацтай хөгжиж байгааг харуулж байна.
Үүнээс гадна улс бүр өөрсдийн гэсэн финтек гарааны компаниудыг дэмжих инкубатор байгуулж, тэднийгээ дагуулж үзэсгэлэнд оролцсон нь надад ажиглагдсан хамгийн чухал зүйл байсан. Мөн Visa, Mastercard зэрэг олон улсын банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд гарааны бизнесүүдийг дэмжиж, хамтран ажилласан нь
Фестиваль дээр технологийн дэвшлийг ашиглаж санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд илүү хялбар, хурдан шуурхай хүргэх талаар ярилцаж, олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Санхүүгийн салбарт байна. Монголын хувьд зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зээлийн бүтээгдэхүүнээ уян хатан болгож, хиймэл оюун ухаан, өндөр технологи ашиглаж зардлаа бууруулах шаардлагатай гэдгийг олж харсан. Зардал буурснаар зээлийн хүү буурна.
-Тухайлбал Монголын банк, санхүүгийн байгууллагууд технологийн дэвшлийг яаж ашиглах ёстой вэ?
-Финтек компаниудын гол онцлог нь мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан хэрэглэгчдэд ухаалаг гар утас, Facebook, Wechat зэрэг сошиал платформоор дамжуулан богино хугацаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд оршино. Зээлийн шийдвэрийг технологи ашиглан тусгай алгоритмаар зээлийн эдийн засагч биш хиймэл оюун ухаан бүхий робот гаргана гэсэн үг юм. Ингэснээр банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны зардал, эрсдэл буурна. Товчоор бол
Жишээ нь хиймэл оюун ухаан бүхий робот 1,000 зээлдэгчтэй нэгэн зэрэг харилцаж, гадны нөлөөлөл багатай, уян хатан шийдвэр гаргаж чадна.
-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоож, хүчээр бууруулах асуудал яригдаж буй. Энэ тал дээр таны байр суурь ямар байна вэ?
-Учир нь дэлхийн санхүүгийн зах зээлийн чиг хандлага тийм байна. Харин хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоосноор шударга өрсөлдөөнийг хааж, жамаараа хөгжиж буй зах зээлд нэмэр болохоосоо илүү сөрөг нөлөө үзүүлэхвий гэж эмээж байна.
Эдийн засгийн талаас нь тайлбарлавалНөгөө талаас улс төрчид өнгөрсөн хугацаанд эрэлт талд нь буюу ард түмний дунд зээлийг тэглэнэ гэх мэт хоосон амлалтуудыг өгч ирлээ.
Дээр дурдсанчлан Энэ хувьсалд Монголын банкууд ч нэгдэх ёстой. Харамсалтай нь хувийн хэвшлийн хөгжилд төрөөс хэтэрхий их оролцсоноор тэд технологийн шинэчлэлүүдээ санхүүжүүлэх чадваргүй болох эрсдэлтэй. Үүнээс болж
-Монголд финтек технологийг нэвтрүүлж эхэлсэн банк, санхүүгийн байгууллагууд хэр олон байна вэ?
-Байлгүй яахав, Монголын бүх банкууд мобайл банк, интернэт банк, орлого, зарлагын ATM, Qpay зэрэг технологийн дэвшил ашигласан санхүүгийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд байна. Ингэснээр томоохон банкуудын салбарын тоо, ачаалал цөөрч, иргэд ч цаг, мөнгөө хэмнэх боломжтой болсон. Гэхдээ эдгээр нь зөвхөн харилцагчийн үйлчилгээнд төвлөрч байна.
Харин Тиймээс цаашид энэ сууриа ашиглаж банк, санхүүгийн байгууллагууд зээлийн үйлчилгээгээ илүү боловсронгуй болгохын тулд хиймэл оюун ухаан бүхий дэвшилтэт технологид хөрөнгө оруулах шаардлагатай.
Жишээ нь iPhone-ы хамгийн сүүлд гарсан нүүр, хурууны хээ, нүд таних технологи, цахим гарын үсэг зэрэг дэвшлийг ашигласнаар хэрэглэгч банкны салбар дээр биеэр очилгүйгээр зээл авах, данс нээлгэх боломжтой болох юм. Технологид суурилсан финтек компаниуд барьцаагүй бичил зээлийн үйлчилгээ, peer to peer буюу иргэд хоорондоо бага хүүтэй зээлийг дундын зуучлагчгүйгээр апликэйшнаар дамжуулан өгөх зэрэг үйлчилгээг нэвтрүүлснээр банк болон банк бусууд зээлийн хүүгээ бууруулан өрсөлдөн зах зээлийн жамаар зээлийн хүү богино хугацаанд буурах нь дамжиггүй.
-Тэгэхээр эдгээр технологийг шинээр бүтээх үү, эсвэл бэлэн шийдлүүд бий юу. Учир нь хүү бууруулах нь өнөө, маргаашдаа тулсан шаардлага болчихоод байгаа шүү дээ?
-Азийн финтекийн фестивальд очоод энэ асуултын хариултыг тодорхой ойлгосон. Тэнд IBM, Amazon Web Service, Hitachi, MIT Media labs, Google зэрэг технолгийн гигантууд аль хэдийнэ шийдлийг зохион бүтээж, олон улсын зах зээлд нэвтрүүлсэн байна. Тиймээс Монголчуудад цаг алдах шаардлага байхгүй.
-Танай баг энэ чиглэлээр систем хөгжүүлж байгаа гэж сонссон. Бидэнд илүү дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Манай баг бичил зээлийн судалгааг хийдэг хиймэл оюунд тулгуурласан санхүүгийн аппликэйшн хөгжүүлж байна. Тодруулбал мөнгө зээлэх үйлчилгээг илүү боловсронгуй болгож, технологитой холбож байгаа юм. Мөнгө зээлдүүлэгч, зээлдэгч хоёрыг холбож, зээлийн талаар мэргэжлийн судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө өгдөг робот /чат бот/ гэж ойлгож болно. Энэ системийг зээлийн үйлчилгээ үзүүлэгчид ашиглахад нээлттэй.
БИТКОЙН БУЮУ КРИПТОВАЛЮТУУД НЬ АЛТНЫ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭХ ЧАДВАРТАЙ
-Сүүлийн үед блокчэйн технологи дээр тулгуурласан криптовалютын талаар их ярих боллоо. Энэ салбарын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Криптовалютыг хамгийн анхны цахим валют болох биткойноор төлөөлж ярья. Биткойн нь цаашид алтыг орлох юм. Учир нь биткойныг анх бүтээхдээ санхүүгийн систем дэх алтны гүйцэтгэх үүргийг хуулбарласан гэж хэлж болно. Тийм учраас биткойныг олборлох /mining/ гэж ярьдаг.
Хэдэн сая жилийн өмнө сансарт нейтрон од мөргөлдөж агаарт их хэмжээний алт, уран, платиниум зэрэг хүнд элэментүүд цацарч манай дэлхийд ирсэн тухай NASA-гаас саяхан мэдээлсэн. Эдгээр манай дэлхий дээр үүсээгүй учраас нөөц нь хязгаарлагдмал байдаг. Яг үүнтэй ижил. Одоогоор 16 сая биткойн олборлосон байна. Тиймээс алт, биткойн хоёр нь хязгаарлагдмал нөөцтэй гэдгээрээ ижил шинж чанартай юм.
Алт өнөөдөр улс орнуудын гадаад валютын хамгийн чухал баталгаа болж байна. Ирээдүйд биткойн буюу криптовалютууд нь алтны үүргийг гүйцэтгэх чадвартай гэдгийг финтекийн фестиваль дээр хамгийн их онцолж ярьж байсан юм. Олон улсын мөнгөн шилжүүлгүүд дээр криптовалют, блокчэйнийг ашиглаж асар хурдан, хямд үйлчилгээг авч болж байна. Тиймээс Монгол Улсын төрийн болон хувийн санхүүгийн байгууллагууд энэ өөрчлөлтийг судалж, бусад улс орнуудаас хоцролгүй нэвтрүүлэх шаардлагатай юм.