Breaking News

MalwareBytes Anti-malware программ

Үйлдлийн систем Windows XP/Vista/7/8

Татах (19.9 MB)

Гадаад серверээс татах
Энэ програм нь спайвар, вирус болон бусад аюултай програмыг түргэн шуурхай илрүүлэх, устгах зориулалттай програм юм. Үүнээс гадна таны компьютерийг шинэ халдлагаас хамгаалж чаддаг. Програмын интерфейс нь энгийн хялбар байдаг учраас энэ програмыг ашиглах анхны суралцагч хэрэглэгчдэд түвэгтэй биш програм юм.
MalwareBytes Anti-malware программын гол боломжуудыг нь авч үзье.
• Windows 2000/XP/Vista/Windows 7/8 орчинд ажиллаж чаддаг
• Хурдан скан хийх горимтой
• Компьютерийн бүх дискийг скан хийх чадвартай
• Компьютерийг хамгаалах модультай (зөвхөн үнэ төлбөртэй хувилбарын хувьд)
• Өдөр болгон өгөгдлийн баазын шинэчлэх
• Файлуудыг карантинд байрлуулах болон шаардлагатай үед тэдгээрийг сэргээх
• Скан болон хамгаалалтын модулийн хувьд үл ойшоох нэрс жагсаалтыг үүсгэх боломжтой
• Программын хурдыг нэмэгдүүлэх боломжийг олгосон уян хатан тохируулгатай
• Гар аргаар хор хөнөөлтэй (вредоносный) программудыг устгах боломжтой нэгдмэл нэгдсэн утилитуудтай
• Компьютерт өмнө суулгасан вирусын эсрэг болон антиспайвар программудтай хамтран зохицож ажиллах чадвартай
• Түргэн шуурхай скан хийхын тулд командын мөрнөөс запуска дэмжих боломжтой
MalwareBytes Anti-malware программыг хэрхэн ашиглах талаар
• MalwareBytes Anti-malware программыг татаж авах
• Ажлуулж буй бүх программ болон Windows-н цонхнуудыг хаах
• Программыг суулгах процессыг эхлүүлэхын тулд mbam-setup.exe файл дээр хулганаараа 2 дахин дарах. Зааврыг мөрдөх
• Инстал хийх процесс  дууссаны дараа автоматаар ажлуулах болон шинэчлэх процесс эхлүүлэх боломжийг програмд олгохын тулд сүүлчийн шатанд флаг байрлуулдаг.
• Хэрэв шинэчлэх зүйл олдвол түүнийг татаж суулгадаг.
• Програм ажиллаж эхэлсний дараа сканнер гэсэн хавсаргасан хуудсыг нээж, шалгах дээр дарна.
• Скан хийх процесс удаан үргэлжилж болзошгүй учраас та тэвчээртэй хүлээнэ үү.
• Скан хийж дууссаны дараа үр дүн харуулах гэсэн дээр дарснаар танд скан хийсний үр дүнгүүдийг харуулах болно.
• Устгах дээр дарна
• Программ ажиллаж дууссаны дараа лог файл нээгдэнэ (програмын үйл ажиллагааны заавар)
MalwareBytes Anti-malware-ыг та дараахь татах (reference) дээр дарж татаж авч болно:
Хэрэв та компьютер дээрээ ямар нэгэн троян, вирус болон аюултай програмууд илрүүлсэн бол таны вирусын эсрэг програм ба антиспайвар хамгаалалт чинь хэвийн ажиллаж байгаа мөн эдгээр програмуудыг сүүлийн хувилбараар шинэчилсэн талаар бодох шалтгаан гарч гэж ойлгож хэрэгтэй юм. Эхний ээлжинд Windows-ийн автомат шинэчлэлийг тохируулсан мөн бүсад бүх шаарлагатай программудын шинэчлэл хийгдсэн талаар анхаарах хэрэгтэй. Хэрэв үүнд итгэлгүй бол  та Windows  Update сайт руу орсноор танд хэрхэн  Windows-ийн update хийх талаар зааварчилгаа өгөх болно. Үүнээс гадна дараахь программудын сүүлийн хувилбарыг суулгасан талаар шалгах хэрэгтэй. Үүнд:  Java JRE, Adobe Acrobat Reader, Adobe Flash Player. Мөн MalwareBytes Anti-malware-ийн бүрэн хувилбарыг олж авахыг танд зөвлөж байгаа ба ингэснээр цаашид таны компьютерийг хамгаалахад хэрэгтэй юм. Бүрэн хувилбар нь үнэ төлбөргүй хувилбараас ялгагдах гол ялгаа нь бодит хугацаанд компьютерийн хамгаалалтын модультай байдагт оршдог.
Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *