Breaking News

Flash Disinfector

Үйлдлийн систем XP / 2000

Татах (129 KB)

Гадаад серверээс татах

Flash_Disinfector нь antirun.inf троянуудын эсрэг зэвсгийн нэг төрөл юм.
Хэдэн сарын өмнө би antirun.inf файлийн боломжийг ашиглаж өөрийгөө ажиллуулж,  хувилаж тарааж чадах троянуудын тухай бичиж байсан. Өнөөдөр энэ асуудал руу дахин анхаарлаа хандуулъяа учир нь халдварлагдсан компьютерийн тоо нэмэгдсэн ба миний урд нь тайлбарлаж байсан арга нь урт  ба зарим бэлтгэгдээгүй хэрэглэгчийн хувьд бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй юм. Flash_Disinfector гэсэн бага хэмжээний утилит байдаг ба энэ нь ихэнхи antirun.inf троянуудаас ангижирч чадах болон таны дискийг халдвараас хамгаалах чадвартай юм.
Flash_Disinfector нь дараахь функцуудыг гүйцэтгэнэ:
• Бүх дискнээс троянуудыг үндсээр нь устгана
• Реестрийг засварлах боломжийг сэргээнэ
• Дахин сэргээх системийн ажиллагааг сэргээнэ
• Реестрээс autorun.inf троянуудын автоматаар ачаалагдахыг устгана

Flash_Disinfector-ийг хэрхэн ашиглах талаар
Flash_Disinfector-ийг татаж аваад өөрийнхөө ажлын ширээн дээр хадгална.
Файл ачаалагдаж дууссаны дараа таны ажлын ширээн дээр дараахь хэлбэртэй цонх гарч ирнэ. Зураг
Flash_Disinfector дээр 2 удаа дарснаар программыг ажиллуулж эхэлнэ. Үүний дараа дараахь цонх нээгдэнэ: Зураг
Flash_Disinfector нь таныг компьютертэй флаш диск эсвэл USB дискийг холбохыг хүснэ.
Та бүх дискээ холбосны дараа ОК дарснаар троянуудаас ангижрах процесс эхлэх болно.
Мөн бүх боломжийн дискнээс autorun.inf файлуудыг устгах, цаашид таны дискнуудыг ямар нэгэн халдвараас хамгаалах зорилготой autorun.inf хамгаалагдсан каталог үүсгэнэв
Программ ажиллаж дууссаны дараа дараахь мэдээлэл гарч ирнэ: Зураг
Компьютерээ дахин асаана.
Ийм маягаар уг программ нь миний өмнө бичиж байсан зааварчилгаа дагуу бүх үйлдлийг хийх бол.о. Үүнээс гадна автомат горим дээрээ таны бүх дискнээс троянуудыг устгах бөгөөд цаашид хамгаалах чадвартай программ юм
.

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *