Хэрвээ та Microsoft-ийн Office програмыг хэрэглэдэг бол энэ багц програмуудыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна. OpenOffice програм нь үнэгүй бөгөөд нээлттэй эх бүхий програм юм. Microsoft Office-д байдаг Word, Excel зэрэг чухал хэрэгцээтэй програмууд бий. Бас үзүүлэн бэлтгэх (PowerPoint), диаграмм зурах (Vi¬sio), өгөгдлийн сан (Access)-ийн програмууд бий. OpenOffice-той байхад та бичиг хэргийн бүхий л хэрэгцээгээ хангаж чадна. Монгол хэл дээр орчуулгатай гэдгийг анхаараарай. Монгол хэл рүү хөрвүүлсэн USI-ийн компанийн хамт олонд баярлалаа.