Чадамжийн цахим журнал
2014.12.14
12835
Манай сайтын програм хангамж ангилалд нийтлэгдэн орж байсан Цахим журналын систем, Цахим хаяг хадгалах програм болон Хичээлийн хуваарийн автоматжуулсан систем-ийг програмист мэргэжилтэй Г. Төмөрцоож хэмээх залуу манай сайтаар дамжуулж хэрэглэгч та бүхэнд үнэ төлбөргүй хуваалцаж байсныг санаж байгаа бизээ. Харин энэ удаад та бүхэндээ Мэргэжлийн боловсролын байгууллагын багш нарт зориулсан чадамжийн цахим журнал хэмээх нэгэн цоо шинэ програмаа танилцуулж байгаа юм. Энэхүү журнал нь сурагчдын ирцийн мэдээлэл болон өдөр тутмын чадамжийн үйл явцыг автоматжуулахад гол зорилго нь оршиж байгаа юм. Програм нь дотроо Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны загвартайгаас гадна Чадамжийн үнэлгээ болон стандарт үнэлгээгээр сурагчдыг үнэлэх бүрэн боломжтой. Тухайн програм нь Bеtа хувилбар бөгөөд удахгүй Full edition-ийг нь үнэ төлбөргүй хүргэх болно. Мэргэжлийн боловсролын салбарын багш нар ашиглаж үзээд саналаа gombo.tumuruu@gmail.com хаягаар ирүүлэхийг хүсэж байна. Хэрэглэгчдийнхээ өмнөөс болон ITEXPERT.MN сайтын зүгээс Г.Төмөрцоождоо, Грийн Аппликейшн ХХК-ийн цаашдын ажил, бүтээлд өндөр амжилтыг хүсье!