Цахим хаяг хадгалах програм
2014.12.14
12355
Үйлдлийн систем |
Windows 2000/XP/Vista/Windows 7/8 |
Өмнө нь та бүхэнд Цахим журналын систем [Монгол програм] болон Хичээлийн хуваарийн автоматжуулсан систем [Монгол програм]-ыг програмист мэргэжилтэй Г. Төмөрцоож хэмээх залуу манай сайтаар дамжуулж бусдад үнэ төлбөргүй хуваалцаж байсныг санаж байгаа бизээ. Харин энэ удаад та бүхэндээ маш энгийн ажиллагаатай цахим хаяг хадгалдаг програмаа толилуулж байна. Өнөө үед хүн болгон маш олон төрлийн цахим хаягийг ашигладаг болсон. Тэр хэрээрээ маш олон нууц үг, пасс кодууд цээжлэх шаардлагатай болсон, харин энэ програм нь таны бүх хаягуудыг өөртөө бүртгээд цахим хуудсууд руу нэвтрэхэд тань маш хялбар ажиллагаатай болгож өгөх юм. Жишээ нь: Хаягийн төрлөө сонгоод тухайн нэвтрэх веб хуудасны нэвтрэх хэсэгт (нэвтрэх нэрийг бичих бол F3, харин нууц үгийг оруулах бол F4 товч)-ийг дарахад л хангалттай юм. Хэрэглэгчдийнхээ өмнөөс болон ITEXPERT.MNсайтын зүгээс Г.Төмөрцоождоо, Грийн Аппликейшн ХХК-ийн цаашдын ажил, бүтээлд өндөр амжилтыг хүсье!