Breaking News

Кириллээр шууд бичье

Үйлдлийн систем windows 2000, XP, Vista/8

Татах (35 KB)

Kirilleer Text Editor

Сайн байцгаана уу!
Миний хийсэн Кириллээр багажийг ашиглаж байгаа бүх хүнд баярлалаа. Гэвч энэ багаж нь зөвхөн вэб орчинд ажилладаг, интэрнэтрүү орсон байх ёстой зэрэг сул талуудтай билээ.
Тэгвэл энэ удаа Microsoft-аас гаргасан програмчлалын технологи болох WPF (Windows Presentation Foundation)-ийг сонирхох явцдаа практик ажил болгож хийсэн энэхүү Kirilleer Text Editor маань интэрнэт орохгүйгээр илүү амраар кириллээр бичих боломжийг танд өгнө хэмээн найдаж байна. Мөн тэкстээ бичгийн форматад оруулах, хадгалаад ахиж нээж болдог, Word-руу хуулахад формат алдагдахгүй зэрэг олон давуу талтай юм.




Энэ програм маань Windows-ийн орчинд ажиллах бөгөөд Microsoft .Net Framework 4 суусан байх шаардлагатай.

Update:
2012.06.26 Ctrl+Alt товчлолоор Кирилл, Латиныг хооронд нь сольдог болгов.

A.Болд

Наран улсын Нагоя хотод сургууль дүүргэн, ажиллаж байгаад одоо эх орондоо амьдарч бна. haraduut@gmail.com хаягаар холбоо барина уу!


2 сэтгэгдэл
  1. Сайн байна уу! Таны хийсэн энэ програмыг өдөр тутам ашигладаг! Үнэхээр төгс хурдан бичдэг болсон! Одоо ганц хэрэгтэй байгаа зүйл нь жишээ нь Office програмууд дээр шууд ордог бологочих юм бол их амар байна. Хэрвээ тийм боломж байвал амьдрал улам амар болж, ажил улам хурдан болох гээд байна баярлалаа

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *