Breaking News

Torrent гэж юу вэ?

 

Torrent гэж юу вэ?

 

Torrent бол .torrent гэсэн өргөтгөлтэй файлын хэмжээ, нэр гээд бүх мэдээллийг нь хадгалахад зориулагдсан маш жижигхээн файл. Жишээ нь: setup.torrent


 

 

 

 

Кино, клип, дуу, зураг, тоглоом гээд таны мэддэг бүх төрлийн файлыг torrent ашиглан татаж болно. Ялангуяа том хэмжээний файлыг татахад амар байдаг. Энгийн аргаар татахад том файлуудыг олон хэсэг хуваасан,эсвэл хүлээлгээр татах зэрэг бэрхшээлүүд байдаг биз дээ.

Давуу тал

файл олоход амархан
хурдан

Тухайн файлыг олон хүн татах тусам хурдан татагдах ашигтай байдаг. Яагаад гэвэл P2P буюу комьпютерээс комьпютер хооронд файл дамжуулах боломж олгодог. Жишээ нь та нэг томхон файлыг татаж авч байлаа гэж бодоё. Тэгвэл аль хэдийн татчихсан хэсгүүдээ өөр хүмүүст илгээж, татаагүй хэсгээ бусдаас татаж байх болно.

Нэг файлыг олон хэрэглэгч илүү хурдаар татаж авах боломжийг олгож байгаа нь torrent-ийн маш том давуу тал. Бас хууль ёсны бус файлыг татаж авахад хариуцлага хүлээхгүй байх боломжийг хүртэл олгож байгаа юм.

Хэллэгүүд

Seed - файлаа аль хэдийн татаад дуусчихсан, буцаагаад тарааж буй хэрэглэгчдийн тоо
Peer - бүх татаж авч буй хүмүүсийн тоо, дуусчихвал seed болно
Leech - ерөнхийдөө peer -тэй төстэй, гэхдээ UD ratio багатай
UD ratio татаж авсан ба бусдад өгсөн файлын харьцуулалт. 1 руу ойртож л байвал сайн
Tracker сервер нь, бүх хэрэглэгчдийг зохицуулна
Swarm seed, peer-үүдийн нийлбэр

За үүнээс илүү нарийн тайлбарлаад яахав. Эмч анагаахын хэлээр эвгүй өвчний аакт биччихсэн юм шиг хүн айлгачихна.

Хэрхэн torrent ашиглан файл татах вэ?

За тэгвэл тэр torrent файлуудыг ойлгож уншдаг түмэн янзын програмууд байна аа. Хамгийн алдартай 2 нь :

uTorrent - хамгийн шилдэг нь 

Bittorrent

Аль нэгийг нь татаж аваад суулгачих.
Миний хувьд uTorrent-ийг ашигладаг. Жижигхэн, хялбархан.

Одоо хэдэн torrent сайтуудыг мэддэг байхад болно.

Demonoid.me

Extratorrent.com

Thepritebay

Torrentz

mininova.org
h33t.com
btjunkie.org
torrenthound.com
seedpeer.com
btmon.com
mybittorrent.com
monova.org
sumotorrent.com
torrentportal.com
torrentreactor.net
torrentreactor.net
BitTorrent.AM

гм.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *