Breaking News

Olloclip 3 In One Lens For iPhone 4

 Та бүхэнд хүргэх бас нэгэн гайхалтай мэдээ байна. Та iPhone-ынхоо камерыг нь хэр ашигладаг вэ? Мэдээж байнга гэж хэлэх байх. Найз нөхөд, гэр бүлийн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр гарт тань байнга байж дурсамжит мөч бүхнийг гэрэл зургийн дүрсэнд буулгах хариуцлагатай үүргийг энэхүү хэрэгсэл маань чадвартайгаар гүйцэтгэдэг гэдэгтэй та санал нийлэх бизээ. Ялангуяа iPhone 4-ын камер гайхалтай тод зураглалтай байдаг шүү дээ.  Тэгвэл энэ камерыг бүр гайхалтай болгох бас нэгэн сонирхолтой Gadget гарчээ. Энэ бол iPhone 4-т зориулагдсан Olloclip 3-in-1 камер юм. Ингээд та бүхэнд энэхүү хүчирхэг камерын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

 

2011-05-12-olloclip

 

iPhone 4-ын камер дээр нэмж суурилуулах авсаархан хийгээд тун хөөрхөн өнгө үзэмжтэй Olloclip нь урд, ард гэсэн 2 камертай. Хэмжээний хувьд үнэхээрийн жижигхэн учир халаасандаа болон цүнхэндээ хийчихвэл олохгүй байх эсвэл мартах аюултайг анхаарна уу :P Ард камер нь урд камераасаа хэлбэр дүрсний хувьд ялгаатайн дээр мөн зураг авах болон бичлэг хийх тал дээр ч илүү юм. Арын камер нь яг л өнөөх айхтар Canon, Nikon зэрэг аппаратны мангасуудтай л адил гэсэн л үг. Энэ камерыг ашиглан та зураг болон бичлэгийг чанарын өндөр түвшинд авах боломжтой. Үүний хажуугаар бас нэгэн сонирхол татам нэмэлт нь уг камерын линз юм. Камер өөртөө 3 төрлийн линзтэй бөгөөд үүнд - Fish Eye, Wide Angle, Macro гэсэн төрөлтэй. Линз бүрийн камерт нөлөөлөх нөлөө нь өөр өөр бөгөөд тус бүрдээ зургийн харагдах байдлыг өөрчлөн, этгээд хийгээд сонирхолтой харуулах болно.

Fish eye - Энэхүү линзний чадвар нь авах гэж буй зүйлээ камертаа буулгахдаа төв хэсгийг цааш нь хотойлгон эсвэл нааш дөвийлгөж дугарариг хэлбэрт оруулан авах юм. Яг л дурангаар харж байгаа юм шиг ёстой гоё харагдана даа. Аль эсвэл шилэн бөмбөлөг шиг.

Fish Eye

tumblr_ll4l2fwfux1qje61so1_500

Wide Angle - буюу өргөн өнцөгт линз нь энгийн камерийн дурангийн тусгаж авах дүрснээс хавь илүүг өөртөө тусган авдаг байна. Ингэж авсан зурагны гол обьект нь бага зэрэг цаана харагдах боловч маш тодоор ялгарч өгдгөөрөө үнэхээр онлог юм. Авсан зурагны 4 өнцөг нь дугуйрч харагдах нь гол обьектийг маш тодоор ялгаж харуулах болно.

Wide Angle

wide

Macro - Та өмнө нь элдвийн олон зураг хөрөг харж явахдаа жижигхээн биетэй аливаа юмсыг нүдний тань өмнө томруулаад аваад ирсэн мэт зураг харж байсан уу? Харж байсан бол тэр зураг Macro линзийг ашиглаж авсан зураг байж таарахнээ. Мacro линз нь фокус төвлөрсөн цэгийг тодруулж маш томоор харуулдаг гайхалтай линз байгаа юм. Яг л томруулдаг шил гэсэн үг.

Macro

macro

Olloclip камер нь дотроо дээрхи 3 линзийг агуулсан, хэрэглэхэд үнэхээр хялбар бөгөөд та ямарч нэмэлт програм суулгах шаардлагагүйгээр өөрөө таны Application-уудыг дэмжин ажиллах болно.


эх сурвалж: www.itech.mn

Сэтгэгдэл байхгүй

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл *

Нэр *