Өнөөгийн Smartphone - ы зах зээлийг iPhone, Samsung, HTC, Google Android, Nexus, Blackberry нар тодорхойлж байгаа. Харин эдний дунд мөнхийн өрсөлдөөн явагдаж, өрсөлдөөний хирээр цаг ямагт сайжирч нэгнээ даван гарсаар байдаг. Харин өнөөдөр эдгээр өрсөлдөгч компаниудын хооронд бас нэгэн өрсөлдөөн гарсаныг та бүхэнд хүргье.Apple - ынхан Америкийн нэгдсэн улсад худалдаалагдаж буй HTC smartphone - ы худалдааг зогсоохыг хүсч байна. Apple, HTC - ыг өөрсдийн хэд хэдэн патентыг зөрчсөн хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

Өнгөрсөн жилийн дотор HTC үнэхээр ахицтай байгаа бөгөөд гадуур худалдаалагдаж буй бүхийл бүтээгдэхүүд нь Android үйлдлийн системтэй байгаа. Apple - ынхан HTC - ыг өөрсдийн патентыг зөрчсөн гэдгийг баталснаар тэднээс мөнгөн нэхэмжлэл шаардаж байгаа юм байна.
Үүний хариуд HTC - ын ерөнхий зөвлөх Graice Lei хэлэхдээ - Тэд жинхэнэ зах зээл дээр өрсөлдөхөөсөө илүү шүүх танхимд л өрсөлдөхийг илүүд үздэг бололтой гэж мэдэгджээ.
Apple үнэхээр HTC - ыг Google Android - той нэгдэх вий гэхээс айж байна гэж үү? Google - үйлдлийн систем өнөө цагт үнэхээр Apple - ын хамгийн том өрсөлдөгч нь болоод байгаа. Apple энэ удаад мөн л өмнө Samsung - ыг шүүхдэж ялсан шигээ адил арга болох патентын эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхдэж байгаа юм байнаа.
эх сурвалж: www.itech.mn