HP TouchPad худалдаанд гарлаа
Hewlett Packard компани өөрийн “TouchPad” планшет компьютерийг худалдаанд гаргалаа.
HP
TouchPad нь ширээний болон зөөврийн компьютер дээр ажиллах горимтой
webOS платформ дээр ажилладаг. TouchPad-ийн эхний загварууд нь веб
платформд суурилсан тул зөвхөн веб браузерыг ажиллуулах боломжтой юм.
Харин хэтдээ Windows болон веб браузер дээр аль алин дээр нь ажиллах
чадамжтай бие даасан үйлдлийн системтэй болох аж. TouchPad нь HP
компанийн үйлдвэрлэж буй webOS платформд суурилсан анхны планшет юм.
Уг
планшет нь 9,7 инчийн дэлгэцтэй, dual-core 1.2GHz процессортой,
1.3-megapixel вэбкамертай. 16GB багтаамжтай нь 499 доллар,32 GB нь 599
долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна