Хамгийн үнэтэй iPad-ыг танилцууллаа
2011 оны 6 сарын 13
Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Camael Diamonds шинэ
бүтээлээ олонд танилцууллаа. Энэ удаад тэд очир алмаазаар битүү
чимэглэсэн iPad бүтээжээ.
Үнийн хувьд 1,2 сая доллараар үнэлэгдэж буй энэхүү iPad-ыг 18 каратын 1 кг алтаар бүрсэн ба 300 ширхэг алмаазаар чимэглэжээ.
Нүүрэн хэсгийн товчлуур болон арын логог хар алмаазаар хийсэн нь илүү чамин харагдуулж буй аж.
