Андройдыг “Business phone” болгох 5 зөвлөмж
StatCounter–ийн
мэдээлснээр Андройд үйлдлийн систем нь Symbain болон Iphone – ий
дараагаар Blackberry –g ардаа орхиж дэлхийн 3 дагч хамгийн өргөн тархсан
үйлдлийн систем болсон. Мөн 2011 оны нэгдүгээр сараас Blackberry
үйлдлийн системийн Америкийн Smart Phone-ны зах зээлд эзлэх хувь 20%
болтол унаж харин Андройд үйлдлийн систем нийт зах зээлийн 31,2%-ыг
эзлэх болсон.Мөн одоогоор Андройд дэлхийн хамгийн эрэлтэй систем болоод
байгаа аж.
Хэдийгээр, Blackberry болон Blackberry
Enterprise Server (BES)нь бизнесс болон албан байгуулгуудад зориулагдсан
хамгийн өндөр хамгаалалттай систем хэдий ч Андройдын шинэ хувилбарууд
магадгүй хамгийн эрэлтэй “Business Phone” ч болж болох юм. Хэрэв та
Андройдтой бол доорх арван зөвлөмжийг ашиглан өөрийн Андройдоо
Blackberry-тэй дүйцэхүйц хатуу самар болгож болох юм.
-
Дэлгэцээ түгжих:Хамгийн
энгийн бөгөөд амархан арга. Хүмүүс магадгүй дэлгэцний түгжээ тайлах нь
хуруугаа дэлгэцэн дээр тавиад доош татах мэт амархан гэж боддог. Харин
энэ нь тийм амархан тайлагдчихдаг эд биш ээ. Утасныхаа settings доторх
security хэсгийг сонгосноор хэрэглэгч утсандаа PIN code болон илүү
нарийвчилсан аргаар дэлгэцийн түгжээг тайлдаг болгож болох юм.
-
Утасний AntiVirus суулгах:Үүнийг
суулгаснаар хэрэглэгч та “Malware” болон ямарваа нэгэн вирусны үзүүлэх
хохирлоос зайлсхийж чадна. Маш олон төлбөртэй болон үнэгүй Mobile
AntiVirus- ууд байдаг. Жишээ нь: Droid Security болон Look Out Mobile
Security.
-
Олон төрлийн буюу Multifactor authentication- той болох: Энэ
нь хэрэглэгчийн байгуулагын дотоод сүлжээ болон түүнээс гаднах сүлжээнд
аюлгүй холбогдоход тусална. Андройдод зориулсан маш олон multifactor
authentication tool байдаг. Жишээ нь: SecureAuth болон PhoneFactor гэх
мэт. Эдгээрийг ашигласнаар хэрэглэгч сүлжээнд айх зүйлгүй холбогдож
болох юм.
-
Google Apps-ыг ашиглан Андройдынхоо аюлгүйн гэрээг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх: Хэдийгээр Blackberry Enterprise Server (BES) шиг 450 гаруй аюлгүй гэрээгүй ч Google Appsтанд хэрэгтэй аюлгүйн гэрээнүүд бүгд бий. . Google Apps Device Policy Administrationнь
хэрэглэгчийг нууц уг нэхэх, мэдээлэл нууцлах зэрэгийг санал болгодог.
Хэрэв та утсаа алдсан болон алга болгосон тохиолдод дээрх үйлчилгээг Google Appsүзүүлдэг. Иймд утсаа алдсан ч таны мэдээлэлд хэн нэвтрэхээс айсны хэрэггүй боллоо.
-
Mobile Device Management (MDM)- тэй болох:Та өөрийн Андройдоо Blackberry Enterprise Server (BES)-тэй илүү адилхан функцтай болгохыг хүсэж байна уу?Тэгвэл Mobile Device Management (MDM)- ийг суулгахад хангалттай. Андройд нээлттэй платформ учраас маш олон Mobile Device Management-байдаг. Иймд альныг нь сонгох нь л чухал юм. MDM–ийг
суулгаснаар та мэдээлэлээ нууцлах, алсаас нууц кодоо солих, андройд
утас нь дээрх байгуулагын мэдээллийг устгах гэх зэрэг олон давуу
талтай. Энэ нь та болон таны байгуулгын аюлгүй байдлийг зузаатгах болно.